Та ханиасаа уйдсан юм биш биз?

6ebb79daa6f573dfa8c8ecbdf0bd1d08

Ар гэр, ажил энэ тэр гэж элдэвийн асуудал шийдвэрлэх гэсээр нэг мэдсэн та хоёр бие биедээ анхаарал халамж тавих нь багассан, урьдны дотно сайхан харьцаа бүдгэрсэн юм шиг санагдаж байна уу? Тэгвэл санаа зоволтгүй, багахан цаг зав, чармайлт гаргахад л болно. Санаа өгөх үүднээс бяцхан зөвлөгөөг орууллаа.

Санааг тань зовоож байгаа асуудлуудыг түр хойш нь тавих юм уу зохицуулчихаад

  • Урьд нь болздог байсан кафе, ресторанд очиж нэгэн оройг хамтдаа өнгөрүүл
  • Мөн хөгжилтэй дурсгалтай үйл явдлууд болж байсан газруудаараа алхаж болно
  • Ойрд уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзаж сонин хачин зүйл ярилцах
  • Үзвэр үзэх
  • Амралтанд явах
  • Гэр бүлээрээ хотын ойролцоо ч юм уу салхинд гарах.

Энэ үед та нар ямар их аз жаргалтай гэр бүл гэдгээ мэдрэх болно. Хүүхдүүдийнхээ хэрхэн өсч том болсныг, ямар их ухаажсаныг, ямар их зүйл хүсэж мөрөөддөг болсныг хараад та хоёр гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа улам бүр ухаарч өөрсдөөрөө бахархах сэтгэл төрнө.

Энэ бүгд харьцаагаа сэргээх төдийгүй урам зориг хүчээ сэлбэх, стрессээ тайлахад их ач тустай. Судлаачдын үзэж байгаагаар байнга гэртээ байх нь ямар ч эвтэй гэр бүлийг бухимдуулдаг гэжээ.

Та хоёрт ховорхон тохиолддог чөлөөт цагийг бүрэн дүүрэн ашигла. Хүүхдүүдээсээ болгоомжлон бие биенээ олигтойхон үнсэж, тэвэрч ч зүрхэлдэггүй бол одоо та хоёрт боломж гарч байна. Энэ үед бие биедээ хэлж амжаагүй халуун дулаан үгээ битгий харамлаарай. Ийм болзооны үед ямар нэгэн шүүсжлэл, дүгнэлт, үл ойлголцол,гомдол хэрэггүй. Зөвхөн сайхан дурсамж, гэгээтэй зүйл ярихыг хичээгээрэй. Мөн ханьдаа өөрийн эрхэлж байгаа ажил хэрэг, гэр бүлд тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлийг ний нуугүй яриарай. Гэхдээ ийм зүйл ярихаар л нэг нь гэртээ их зүйл хийж байгаагаа ойлгуулах, нэг нэгнийхээ дээр гарах гэсэн санаа гарч ирж нөгөө л маргаан эхлэж болох тул зүгээр л найздаа сэтгэлээ онгойтол яриж байгаа юм шиг ярилцаарай. Ингэвэл хань тань урд өмнө дуулаагүй зүйлээ сонсоод ямар их тэвчээр гаргаж, уйгагүй хөдөлмөрлөж байгааг чинь мэдрээд илүү их хайрлах нь лавтай.

Тиймээс долоо хоногт ганц удаа ч болов ажил гэрийн асуудлыг зохицуулчихаад бие биендээ цаг гаргаж байгаарай.


Та ханиасаа уйдсан юм биш биз?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.