“UBS” телевизийн сэтгүүлч П.Одгэрэлийг ихэнх хүмүүс “Universe best of songs” наадмын хөтлөгч гэдгээр нь мэддэг гэхэд хилсдэхгүй. Нэлээд хэдэн ном гаргахуйц хэмжээний шүлгийн түүвэртэй энэ авьяаслаг бүсгүйд рок попын тайзнаа хит болгосон олон сайхан дуу бий. Хувийн цуглуулгадаа ердөө л ганцхан удаа өмссөн 100 гаруй гоёлын даашинзтай гэдгээ хэвлэлд дэлгэснээс хойш “Монголын хамгийн баян сэтгүүлч” гэх давхар гуншин зүүгээд байгаа П.Одгэрэл саяхныг хүртэл ганц бие явсан.
“Universe best of songs” наадмынхаа шилдэг оролцогчидтой нэр холбогдож байсан хөтлөгч бүсгүй маань гучин насны босго давсан хойноо гэр бүлийн амьдрал зохиох тухай бодож эхэлсэн гэдэг. Тиймдээ ч өнгөрсөн жил нөхөрт гарч, бүр хөөрхөн хүүгийн ээж болсноо чамгүй нууцалж явсан нь илэрчээ.
Тэрбээр өнгөрсөн сонгуулиар томилолт авч хөдөөгүүр явахдаа хайртай ханийнхаа цамцаар гангарч буйгаа дуулгасан бол, тун саяхан хүүгийнхээ зургийг олон нийтэд дэлгэж ээж болсноо зарлажээ.Одоо хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.