БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЗӨВЛӨХ НЬ

10499

Би 35 настай, нөхөрт гараад 12 жил болж байгаа эмэгтэй байна. Манай нөхөр бусдын адил архи их уудаг, авгай хүүхэн эргүүлдэг, намайг багагүй зовоосон хүн байдаг. Нөгөө талаар тийм ч арчаагаа алдсан биш, зодож нүддэггүй, хардаж зовоодоггүй, амьдралаа залгуулаад явж байдаг энгийн л нэг монгол эр хүн. Хамтдаа байсан 12 жилд юу эсийг үзэв: хууралт, архидалт, нууц амраг, нууц амрагийн жирэмслэлт, аборт, цөхрөл, гомдол гээд энд юм бичээд байдаг ихэнхи хүмүүсийнхтэй адилхан амьдрал үзлээ. Дараа нь өш хонзонгоо авч, өөрөө хэд хэдэн удаа нууц амрагтай болов.

Нууц амраг байх ямар байдаг бол, айлын нөхрүүд ямар байдаг бол, эхнэрүүд нь яадаг юм бол гэж цэвэр сонирхолоороо таалагдсан залуучуудаа агнаж эхэлсэн. Би наснаасаа залуу харагддаг, дажгүй, туранхайвтар, фитнессээр хичээллэдэг, чанга биетэй, гайгүй ажилтай, боломжтой эмэгтэй. Эрчүүд намайг таалж, би тэднийг агнасан, ашигласан бас ашиглуулсан. Тэгээд эцэст нь дараах хэдэн зүйлсийг ойлгосон юм.

– Нууц амраг эмэгтэй бол хүний амьдрал, айлын эхнэр, хүүхдийг бодно, өрөвдөнө, хайрлана гэж байдаггүй. Хэдий тэр өөрөө өөр эрийн эхнэр байлаа гээд, өмнө нь нөхөртөө хуурагдаж үзсэн байлаа ч гэсэн. Хүн чинь өчүүхэн амьтан шүү дээ, өөрийнхөө жаргалаа бодно. Мөн энэ үйлдэлдээ хэзээ ч буруу өгөхгүй, гэмшихгүй. Хэрвээ тэр ганц бие бол бүр ч өрөвдөхгүй. Энэ бол зөвхөн амраглах, энгэр зөрүүлэх төдийд ч биш хүний босгосон амьдралыг нурааж, сүйтгэх дээр ч гэсэн яг л ингэж хандана гэдгийг бүсгүйчүүд минь сайн ойлгоорой. Жишим ч үгүй гэр бүлийг салгана. Магадгүй өнгөн дээрээ сахиусан тэнгэрийн дүр үзүүлж, байгаад ачир дээрээ араас чинь хутгална.

– Нууц амраг эрэгтэй бол арай өөр. Аль болох олон өөр эмэгтэйг үзэх, тэднийг эзэрхийлэх, эхнэртэйгээ хийж чаддаггүй сексийн үйлдлүүдээ хийх зэргээр дамжуулан, өөрийгөө эрэгчин амьтан гэж мэдрэхийг хүсдэг. Ихэнхидээ богино хугацаанд сонирхол нь үргэлжилнэ. Нэг шөнөөс 6 сар орчим л болдог. Нэгэнт агнуулсан ан хэнд л сонирхолтой байв гэж. Цөөхөн хэд нь өөр эмэгчин олж чаддаггүйдээ юм уу, яадаг юм жил болон түүнээс дээш хугацаагаар тасралтгүй зууралдана. Магадгүй чин сэтгэлээсээ дурладаг байж болох юм.

– Хэрэв эрэгтэй нууц амраг чинь хэсэг чимээгүй алга болчоод, гэнэт холбогдоод байдаг бол та нөөцөнд байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл унтах ямар ч шинэ хүүхэнгүй, ан хийх адал явдалгүй үедээ таныг санадаг, өө тэнд нэг бэлэн хүүхэн байдаг ш дээ гэж боддог гэсэн үг.

– Нууц амраг эрэгтэй хэн нэгний эхнэрийг эзэмдсэнээрээ өөрийгөө тэр нөхөр болох хүнийг нь чадлаа гэж гэж таашаал авдаг. Мөн ихэнхдээ ангаа эдэлсэнийхээ дараа шууд сонирхол нь буурч, эхнэр лүүгээ гэр лүүгээ яардаг.

– Эхнэр хичнээн сайхан хүүхэн, хичнээн мундаг эзэгтэй байлаа гээд сэтгэлийг нь тогтоож чадахаас хууралтаас сэргийлж чадахгүй. Миний нэг нууц амрагийн эхнэр нь үнэхээр мисс шиг сайхан биетэй, үнэн хөөрхөн, тэнгэрийн дагина шиг сайхан бүсгүй байсан. Гэхдээ л нөхөр нь өөрөө хөлөө хугалчих шахам намайг эргүүлж, надтай явсан л юм даг.

– Хүүхэмсэг эрчүүдийн эрхтэн голдуу жижиг байдаг. Эмэгтэй хүнийг хангаж чадахгүй болохоороо тэгж хүүхэнддэг бололтой. Харин өөртөө итгэлтэй, баргийн урхинд ордоггүй эрчүүдийннх хэмжээ нь том яг таарсан байдаг. Эхнэрээ хангадаг учраас өөртөө итгэлтэй мөн өөр хүүхнүүдийг туршин өөрийгөө мундаг гэж мэдрэх шаардлага гардаггүй бололтой.

Миний хувьд, эмэгтэй хүнд нууц амраг байх хамгийн утгагүй зүйл юм гэж ойлгосон. Яагаад гэвэл тэнд хайр сэтгэл, халуун үгс, мэдрэмж юу ч байхгүй, зүгээр л секс, тэгээ л эрчүүд хүслээ хангачаа л эхнэр лүүгээ яарна даа. Харин эмэгтэй хүнд хамаг нандин үнэтэй зүйлээ хүнд алдсан юм шиг сэтгэл төрнө. Эхэндээ би эрчүүдийг ашиглаж байгаа мэт санагддаг ч, яс үнэндээ би л тэдэнд ашиглүүлж, үнэ цэнэгүй болж, эр нөхрөө доош нь хийлгүүлж байсан билээ.

Одоо би нөхөртөө хайртай. Эр нөхрөө байгаа чигээр нь хайрлаж, түүндээ л үнэнч байх нь хамгийн эрхэм нандин жаргал гэж ойлгосон. Эхнэр байна хүндтэй зүйл шүү. Манай нөхөр одоо ч гэсэн намайг хааяа хуурдаг, би гомдоо л байдаг юм. Гэсэн ч салж чаддаггүй юм. Салаад өөр хүнтэй сууя ч гэсэн энэ асуудал шийдэгдэхгүй ш дээ. Шинэ нөхөр маань ч гэсэн явалдах л болно, хэрэв доодох нь хэвийн ажилладаг бол.

Тэгээд аль болох нөхөртөө халамжтай, хүслийг нь сайн хангаад, сэтгэлээр нь гэртээ уях нь зөв арга юм байна гэж бодоод байгаа. Үгүй бол намайг алдаа гаргахыг хүлээгээд, нөхрийг минь булаачих гэсэн надаас залуу, сэргэлэн цовоо, гоё биетэй хүүхнүүд армиараа байна шүү!!!

Нөхөртөө гомдоод, шаналаад хэцүү байх үед доорхи нийтлэлийг уншихаар их сэтгэлийн дэм өгдөг учраас би орчуулаад, та бүхэндээ илгээлээ. Мэргэжлийн орчуулагч биш учир алдаа дутагдал их байгааг ойлгож уншаарай. Та бүгдэд бас хэрэг болох байх аа.

Эр нөхөртөө гомдож, тунихаа больцгоо хүүхнүүдээ

Би ганц бие эмэгтэй, сүүлийн 2 жил ямар нэгэн тогтмол харьцаатай эр хүнгүй л байна. Тэгээд туршлагаасаа хуваалцмаар санагдлаа. Би юунд маш их уурладаг гээч. Ямар нэгэн нөхөртэй хатагтай нөхрөө муулаад, гомдоллоод, гонгиноод эхлэхээр аймаар дургүй хүрдэг. Хамгийн сүүлд өчигдөр орой л гэхэд ийм асуудлаас болоод бас уурласан, тийм учраас яагаад гэдгээ та нарт тайлбарлаж бичмээр санагдлаа. Тэгэхээр ийм байна.

Ганц бие амьдрал надад юу заасан гэхээр, хажуудаа хамт хүнтэй байх хамгийн сайхан гэдгийг. Амьд, сонирхолтой, дотно тийм хүн. Ганцаараа байснаас хавь илүү. Түүнд уруул, гар, эрхтэн гээд бүгд байна, хэрвээ би хайрлахыг хүсвэл. Түүнд чамд байхгүй хүч байгаа. Хамгийн гол нь тэр өдөр бүр чамтай байх сонголт хийдэг. Сонсож байна уу, нөхөрт гарсан хүүхнүүдээ? Ганц бие хүүхэн би та нарт ярьж байна. Таны эр нөхөр танд хайртай болохоороо өдөр бүр тантай хамт байх сонголтыг хийдэг. Ердөө тийм л учраас надтай хамт байгаа гэсэн таны хөгийн тайлбарууд бол хэнд ч хэрэггүй хог юм.

Ингээд эхэлцгээе.

1. Бид хүүхэдтэй учраас л тэр надтай хамт байгаан.

Хүүхэдтэй мөртөө салсан хосуудын тоог статистикээс хараарай. Эр хүн явахаа хүрвэл хүүхэд байсан чиг явдаг. Тэд шийдээ л бол хүүхэд зогсоож чадахгүй, гүйцээ.

2. Түүнд биед нь амар, эвтэйхэн байгаа учраас л тэр надтай хамт байгаан.

За сайн бодоод, үнэнийг гаргаж үзье. Танд бусдаас илүү түүнийг амар, аятайхан байлгах юу байгаа вэ? Та их баян хүний өв залгамжлагч уу? Та өмнөөс нь ажлыг нь хийж өгдөг шалгарсан найз нь уу? Та Анджелина Жоли шиг бүх найзууд нь атаархахаар үзэсгэлэн төгс бүсгүй юу? Үгүй л болов уу . Та зүгээр л хувцасыг нь угааж, хоолыг нь л хийдэг байх. Энэ нь түүнд мааш их амар, эвтэйхэн байгаа байх тийм үү? Та алдаж байна даа. Тэгээд үүний төлөөсөндөө таны гомдол, шаналал, хэрүүл, депресс, занал, зүхэлийг сонсож, гэдэсний чинь өөхөлсөн давхаргыг харна. Таны толгойн өвчинг ойлгоод секс хийхгүй тэвчинэ , бас хадмын асуудлууд өөр юу юу ч байгаан. Зөвхөн таваг хоол, угаасан хувцасны төлөө энэ бүгдийг тэвчинэ гэж үү? Та тэднийг үнэлэхгүй л байна даа. Тэд чинь бидэн шиг л хүмүүс, юу илүү дутуу гэдгийг маш сайн ойлгодог.

3. Тэр зүгээр л дассан болохоороо л надтай хамт байгаан.

Ямар нэгэн ухамсарласан шийдвэр байгаа цагт дасалт бол юу ч биш.

4. Түүнд надаас илүү хүн олдохгүй болоо л надтай хамт байгаан.

Байлгүй яахав дээ. Жишээлбэл би байна. (орчуулагч: Монголд ганц бие нөхөр хайсан хүүхнүүд ямар их байдаг гээч.) Би түүнээс элдэв долоо юм нэхэхгүй, нялуун үгс шаардахгүй, хэрүүл уруул хийхгүйгээр өдөржин шөнөжин үхтлээ сексдэхэд бэлэн байна, яагаад гэвэл надад кайфтай байдаг учраас. Тэгээд надруу таван цаас чулуудахад өчигдөр бүтэн өдөржингөө майонезнаас өөр юм идээгүйгээ санана, яагаад гэвэл өөр мөнгө надад байгаагүй. Тэглээ ч би баярлалаа гэж түүнд хэлнэ. Би яаж ч бодсон танаас илүү хувилбар мөн, бас би эрх чөлөөтэй. Гэхдээ тэр тантай л хам
т байна шүү дээ. Энэ танд сонин, гайхмаар зүйл биш гэж үү?

5. Тэр надаас өөр хэнд ч хэрэггүй учраас тэр надтай хамт байгаан.

Үгүй дээ. Тэр надад хэрэгтэй. 4-дэх хэсгийг уншаарай.

6. Мартах шахлаа. Би гайхалтай эзэгтэй болохоор тэр надтай хамт байгаан. Тэр надгүйгээр яаж ч чадахгүй.

Харин ч үгүй шүү. Манай ээж гайхалтай эзэгтэй байсан, тэгээд өвдөөд гэрийн эзэгтэйн ажлаа хийж чадахаа болиход, аав шууд эзэгтэйн үүргийг хийж эхэлсэн дээ. Ээжээс нэг их дутахааргүй байснаар үл барам хаана юу хямд байдгийг мэддэг болж, мөнгө хадгалж эхэлсэн гэж бодоорой. Эрэгтэй хүн үүнийг хийж чаддаг юм байна лээ. Дараа нь ээжээс “аав яагаад тантай хамт байгаа юм” гэхэд тийм гэх барьцтай хариулт өгөөгүй юм даг. Ээжийнхээр бол аав ээжид тийм ч хайртай биш байсан бололтой. Гэтэл аав минь ээжтэй хамт, ээжийн асуудлуудтай нь насан туршдаа хамт
байсан шүү дээ. Зайлуул 56тайдаа зүрхний шигдээсээр өөд болсон доо. Бид түүнийг нөгөө хадгалсан мөнгөөр нь оршуулсан сан.

За тэгэхээр нөхрөө шүүмжилмээр бол үүнийг уншиж байгаарай. Тантай хамт байх гэсэн нөхрийнхөө сонголтыг ойлгоорой. Үүнийг нь талархан хүлээн авч, хүндэтгээрэй. Нөхрийн чинь гарыг нь ч болтугай атгах сан гэж мөрөөдөж байгаа бүсгүйчүүд тун олон бий шүү. Өөрийгөө анхаараад, гэр бүлийн харилцаагаа хадгалахын тулд та юу хийсэн бэ гэдгээ бодож байгаарай.

Нөхөртөө дургүй чинь хүрээд байвал тэр асуудлуудтай нь , дутагдлуудтай нь баяртайгаар хүлээн авах өөр эмэгтэй рүү нь явуулах хэрэгтэй. Хэн ч таныг хүчээр гавлаж, гинжлэн түүнтэй хамт байлгаагүй шүү дээ.

Эцэст нь нөхөртэйгээ хамт байхыг хүсвэл цаас аваад сүүлийн 7 хоногт түүндээ хэрхэн яаж хандаж байснаа бичээрэй. Секс хийхгүй залхаасан тухайгаа, түүнийг шаналгахын тулд залгахад нь утсаа аваагүй талаараа, хардуулахын тулд гоёмсог хувцаснууд авсан тухайгаа, бас тэр чамд тийм ч чухал биш гэсэн үл тоосон царай гаргасан талаараа гэх мэт бүгдийг нь бичээрэй. (орчуулагч: Энэ үйлдлүүд чинь сайн сайхныг авчрахгүй нь тодорхой) Чухамдаа таны хийсэн үйлдэл бүхэн таны ирээдүйн харилцан ойлголт, хамтын аз жаргалд хүргэнэ шүү дээ.

Бурхан минь, бүдүүлэг байсан бол уучлаарай, хатагтай нараа.


БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЗӨВЛӨХ НЬ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.