Дуучин Лэди Гага өөрийнхөө бие төлөөлөгч Кристиан Каринотой амрагийн харьцаатай болжээ. Цахим ертөнц тэдний үнсэлцэж буй гэрэл зургуудаар дүүрээд байна.
Залуу хосын дурлалын романыг анхлан хүмүүсийн сонорт хүргэж байсан Life&Style сэтгүүл тэднийг удахгүй хуримаа хийх гэж байгаа тухай сенсаци мэдээг шинэ дугаартаа нийтэлжээ. Залуусыг сайхан газар, чимээгүйхэн шиг хуримлахаар төлөвлөснийг сэтгүүлчдэд оддын ойр эх сурвалж хэлсэн байна.