Японы судлаачид зөвхөн гадил жимстэй хоолны дэглэм барихын ач тусыг нотолж чадсан тухайгаа мэдээлжээ. Иймэрхүү хооллолт нь турахыг хүссэн хэн бүхэнд туйлын их ач тустай аж. Хэргийн учир нь, гадил жимсний онцгой орцонд оршиж буй бөгөөд энэ нь хүмүүний бие махбодод гайхалтай сайн үр нөлөө үзүүлдэг аж.
Хоол хүнсэндээ гадил жимс хэрэглэж, дэглэм барих явдал нь илүүдэл жингээс салахад ихээхэн ач тустай гэнэ. Чингэхдээ хүмүүст ямар нэгэн өлсөх мэдрэмж төрдөггүй. Эрдэмтдийн хэлснээр бол, хэрэвзээ өглөө энэхүү жимсийг идвэл удаан хугацаанд юм идэх хүсэл төрдөггүй байна.
Тиймээс эрдэмтэд өдрийн хоолондоо амттанаас бусад хүссэн зүйлээ идэхийг зөвлөдөг бөгөөд харин орой найман цагаас хойш хооллохоо больж, зөвхөн гадил идэхийг зөвлөж байна.
Үүнээс гадна уух зүйлд дан ганц усыг л хэрэглэх ёстой гэнэ. Энэ бүхэн нь бодисын солилцоог тогтворжуулж, илүүдэл жингээ хаяхад туслах аж.