Диснейн шинээр хийж буй ”Аладдин” кинонд гүнж Жасмины дүрд Наоми Скоттыг тоглуулахаар яригдаж байгаа ажээ. Харин үзэгчид Наомиг тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Учир Наоми өөрөө Араб гаралтай бус харин Энэтхэг, Английн эрлийз гаралтай гэнэ.
Наомиг Жасминд тохирохгүй хэмээн үзэж буй хүмүүс өөрсдийн дургүйцлийг цахим орчинд ил тод гаргаж байгаа ажээ. Тэдний хэлж буйгаар бүх бор арьст хүмүүс гарал угсаа хамаагүй, нэг нэгнийгээ орлон тоглодог байж болохгүй гэнэ.