Кайли Женнер богинохон хугацаанд хэрхэн нэр алдрын оргилд хүрсэн бэ?

“Keeping Up With Kardashians” реалити цувралыг Ким Кардашианаар л төсөөлдөг байсан үе нэгэнт өнгөрчээ. Сүүлийн үед нэр хүнд нь маш хурдацтай өсөж байгаа өдгөө 20 настай Кайли Женнерийн өнөөдрийн энэ ажилтанд хүрэхэд нөлөөлсөн зарим зүйлсээс хуваалцахаар шийдлээ.
Kylie Jenner-н зураг.
1. Уруулын будаг
Хэдий реалити шоуны од, алдартай гэр бүлийн гишүүн, дутагдах гачигдах зүйлгий мөрөөдлийн мэт амьдрал түүнд байгаа ч тэр “Бүтээлч” байхыг илүүд үзсэн. Түүний эгч Кимийн секс бичлэг, Кендаллын загвар өмсөгчийн карьерийн хажууд энэ бол “бор зүрхээрээ” бүтээсэн нэр хүнд гэх ч нөгөө талаас ганцхан удаагийн тарилга /Уруулын силикон/-ын ачаар олж авсан баялаг ч гэх. Аль нь ч байсан гэсэн цаг үе, хэв маягаа мэдэрч чадсан энэ шийдвэр нь өдгөө түүнийг Хамгийн залуу саятануудын эгнээнд аваачаад буй. Дашрамд дуулгахад Кайли Женнер “20 нас хүрээгүй Тэрбумтан” болох зорилго тавин илүү шургуу ажиллаж байгаа тухай мэдээлэл бий.
Related image
2. “Ky-Ga”
Хөгжмийн ертөнцийн шинэ хүчирхэг од реппер Тайгатай болзох болсон нь Кайлиг илүү ялдам, өхөөрдөм, хайр татам нэгэн болохыг нь харуулах том хүчин зүйл болсон. Мөн хосуудын хамтдаа авахуулсан Секси зургууд яг л Playboy-ийн халуухан зургуудын адилаар олны таашаалд нийцэж Кайлиг “дагах” эрэгтэй фэнүүдийнх нь тоог нэмсэн гэж хэлж болох юм.
Image result for kylie before after
3. Хунгийн муухай дэгдээхийн үлгэр
Дээр дурдсанчлан ганцхан удаагийн тарилга /Уруулын силикон/-ын ачаар тэр үнэхээр “Хун” болж чадсан нэгэн. Азаар олон “Засвар” хэрэгтэй болоогүй хэрэг. Уруулын тарилгыг эс тооцвол түүний царай, бие галбир бүгд “жинхэнэ” гэх бөгөөд мэдээж дасгал сургуулилтын ачаар одоогийн энэ төгс галбирыг бүтээсэн тууштай нэгэн.
Image result for kymoji kylie
4. App-ocalypse
Өнгөрсөн оны намар Кардашианы эгч дүүс бүгд аппликейшнтэй болсон нь тэдний фэнүүдэд тэднээс өөр зүйлд анхаарал хандуулах боломж олохооргүй болгож байгаа юм. Кайлигийн аппликейшн мобайл сторед тавигдсан даруйд 1,5 сая удаа татагдаж өдгөө 165 сая долларын ашгийг зөвхөн аппликейшнаас олоод байгаа хэрэг.
Kylie Jenner-н зураг.
5. Зар сурталчилгаа
Фитнессийн аргаар энэхүү төгс бие галбирыг бүтээсэн түүнд мэдээж бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлээ сурталчилуулахыг хүссэн томоохон спортын брэндүүдийн Очер үүссэн нь дамжиггүй. Nike-аас эхлээд Calvin Klein хүртэл Спорт хувцас хэрэглэлээс өгсүүлээд дотуур хувцасны томоохон брэндүүд түүнийг нүүр царайгаа болгохоор булаацалдаж эхэлсэн төдийгүй түүнд бараа бүтээгдэхүүнээ бэлэглэж өөрийн олон сая дагагчидтай сошиал хуудсуудаар тараалган өөрсдийгөө сурталчилсаар байна.
Kylie Jenner-н зураг.
Энэ мэтчилэн алхам тутамд, хором мөч бүрт Кайлийн зураг, мэдээллүүд хөвөрч охид бүсгүйчүүд төдийгүй залуучууд нүдээ хужирлахын хажуугаар түүний бүтээгдэхүүнүүдийг дэлхий нийтээрээ хэрэглэж, Аппликейшнаар нь тоглож байгаа учир бид өдөр бүр түүний тухай мэдээллүүдээр амьсгалахаас өөр аргагүй болж байгаа билээ.

Кайли Женнер богинохон хугацаанд хэрхэн нэр алдрын оргилд хүрсэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.