Ажил амьдралаа хэрхэн зохицуулах вэ?

bathingbaby

Бүсгүй та гэртээ сайн тогооч, сувилагч, цагдаа, багш, хөгжөөн дэмжигч гээд л олон ажлыг нэг зэрэг хийх шаардлага гардаг. Хажуугаар нь бас албан газрынхаа сайн ажилтан нь байх хэрэгтэй.
Гэтэл ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх гэхээр гэрээс дуудаад, эзэгтэйнхээ үүргийг биелүүлэх гэхээр дарга зандрах тохиолдлууд зөндөө л гардаг. Энэ үед бид самгардаж, яаж зохицуулах аргаа олдоггүй шүү дээ. Тэгвэл дараах зөвлөгөө таныг ажил амьдралынхаа тэнцвэрийг олоход дөхөм болгоно.

Өөрийгөө буруутгах хэрэггүй: Та ямарөдөржин амралтын газруудаар зугаалж яваад ирдэг биш? Та бол гэрийнхнээ тэжээх үүргийг хүлээсэн эмэгтэй. Тиймээс гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж чадаагүйдээ өөрийгөө буруутгах хэрэггүй. Та тэдний хувьд хэзээд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа гэдгээ бүү мартаарай.

Гэрийн ажлыг ханьтайгаа тэнцүү хуваа: Та тайван байгаа үедээ нөхөртэйгөө ахуйн ажлуудыг тэнцүү хуваах талаар ярилцах хэрэгтэй. Гол нь энэ яриаг хэрүүл маргаан болгож болохгүй. Хэн хүнсээ цуглуулж, хэн нь хүүхдээ цэцэрлэгээс нь авах талаар тодорхой хуваарь гаргачихвал нэг нэгнээ буруутгах шаардлага гарахгүй. Та ч ажлаа тайван хийх боломж бүрдэнэ.

Ажил амьдралаа ялгаж салга: Гэртээ ажлаа аваачиж хийхээс аль болох зайлсхий. Үүнтэй адилаар гэр бүлийнхээ асуудлыг ч ажилтайгаа хутгах хэрэггүй. Аль аль нь үр дүнгүй болж хувирах вий. Тиймээс гэртээ чадах чинээгээрээ сайн ээж байхын тулд хичээж, ажил дээрээ зөвхөн сайн ажилтан байхад анхаарлаа хандуулаарай.

Даргатайгаа нягт холбоотой бай: Та нэг орой даргатайгаа бага зэрэг сэтгэлийн яриа өрнүүлээрэй. Эхлээд та өөрийгөө хийж байгаа ажлаа сайн мэддэг гэдгээ ойлгуулж, үүндээ бүрэн итгэлтэй байдгаа эвтэйхэн илэрхийлэх хэрэгтэй. Үүний хажуугаар амьдралын тодорхой шалтгаануудынхаа талаар ч хэлээрэй. Хүүхэд тань өвдсөнөөс болоод та ажилдаа ирээгүй байж болно. Гэтэл хамтран ажиллагсад тань үүнийг зөвөөр хүлээж авч чадахгүй бол танд хуулийн хариуцлага ноогдуулах магадлалтай. Тиймээс тэд ч бас таны амьдралын талаар мэдэх нь зүйтэй.

Гэрийн ажлыг хоёрт тавь: Таны гал тогооны шал гялалзахгүй байсан ч нөхөр хүүхэд тань нэг их гомдол нэхэхгүй. Харин ажлаа хойшлуулвал олон хүнээс шүүмжлэл сонсно. Ялангуяа жаахан хүүхэдтэй гэрийг цаг минут тутамд нэг ч толбогүй байлгана гэвэл та өөрөө ядаргаанд орж гүйцнэ гэдгийг санаарай.

Хүсвэл сайн хүүхдийн асрагч хөлслө: Энэ нилээд ярвигтай асуудал боловч та өөрийн итгэл хүлээсэн хүний гарт хүүхдээ даатгачихвал ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ.

Өөрөө өөртөө заавал цаг гарга: Өөртөө зав гаргаж чаддаггүй хүн хэзээ ч завтай байдаггүй нь гашуун үнэн. Сардаа нэг удаа найз хүүхнүүдтэйгээ гадуур гарах бол ажил, гэр бүлийн үүргээ цалгардуулж байгаа хэрэг огтхон ч биш шүү.

Өөртөө анхаарал тавьж, үргэлж бурууг үүрэхээ болиод, жаахан ч гэсэн баяр баясгалангаар дүүрэн амьдраарай.


Ажил амьдралаа хэрхэн зохицуулах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex