Наргиж яваад юу хийж байгаагаа мэдэхгүй болтлоо согтчих тохиолдол бишгүйдээ л бий. Тэгээд маргааш нь найз нөхдөөсөө өөрийн паянгаа сонсоод алмайрах үе ч олон. Тэгвэл манай ээлжит санал асуулгад оролцсон уншигчдын согтуудаа хийсэн хөгтэй үйлдлүүд таныг бүр алмайруулах вий.
– Огт танихгүй залууд хайртай, хар нялхаасаа харж явсан чи намайг анзаараагүй гэж хэлээд дагуулж явах шахсан. Азаар сайн найзуудынхаа ачаар тохиолдлын сексээс аврагдсан даа. /24 настай А, эм/
– Ажлын шинэ жилийн дараа юу ч болсоныг мэдэлгүй өглөө сэрсэн. Хэнд ч тоогддогүй царай муутай ажлынхаа газрын эмэгтэйтэй нэг оронд байсан. Удалгүй тэр хувцаслаад намайг үнсээд “баярласан шүү” гэж хэлээд гарахад нь “би юу хийчих вэ” л гэж бодогдсон.
– Би муурны бүтэн лааз хоолыг тушёнк гэж бодоод өлссөндөө идэж байсан. Өглөө нь амнаас эвгүй үнэр үнэртээд, сүүлд мэдэх нь ээ найзууд надаар тоглосон юм билээ. /24 настай Ө, эм/
– Ууртай муурыг нялх хүүхэд шиг өлгийдөх гэж байгаад гар, дух хоёроо маажуулж байсан. /25 настай Ц, эм/
– Зугаалгаар яваад өглөө нь майхнаасаа 2 километрийн зайтай ганцаархнаа сэрж байсан./27 настай Э, эр/
– Би шөнийн клубын ширээн дээр хагас нүцгэн гарч байгаад ээжийн тухай шүлэг уншиж, дуу дуулж олон хүнийг уйлуулсан байна лээ. /30 настай С, эм/
– Түлхүүрээ хаалгандаа зоочихоод, тэрийгээ мартчихаад гэрийнхээ цонхыг хагалж орж байсан. /20 настай А, эм/
– Найзынхаа 25 насны төрсөн өдрийг тэмдэглэж байлаа. Клубээс гарч яваад найзуудыгаа хүүе гэхийн завдалгүй гудамжны шон дээр оччихсон стриптиз маягийн юм бүжиглээд зогсож байсан гэсэн. Богинохон юбкатай байсан юм байж бүр дээшээ нь авирах гэж оролдоод, чадахгүй цементэн дээр өгзгөөрөө пид хийтэл уначихсан. Тэгснээ сийх ч үгүй инээсээр л байсан гэнэ лээ./27 настай Г, эм/
– Машиныхаа зорчигчийн хаалгаар орж суучихаад, “Миний жолооны бариулыг хэн нэгэн хулгайлчихаж” гэж орилж байсан. /24 настай Э, эм/
– 9 дүгээр сарын сүүлээр гэнэт Туул голд сэлмээр санагдаад хувцсаа тайлж эхэлж байсан. Гэхдээ найз залуу маань намайг зогсоосон л доо. /25 настай Б/
– Би яагаад ч юм гэрийнхээ ширээг сүхээр цавччихсан байсан. Хайран ширээ гэж одоо ч харамсдаг л юм. /21 настай Х, эр/
– Түрүү жил би нэг тэмцээнд түрүүлээд, шагналаа угаахдаа тасарчихсан байсан. Нөхөр маань намайг машинд суулгаад “Наанаа түр унтаж бай” гэж хэлснийг нь би тод санадаг. Надад тэгэхэд яагаад ч юм гэртээ, орон дээрээ хэвтэж байгаа юм шиг санагдаад байсан. Гэтэл 00-ын өрөө ормоор санагдаад болдоггүй. Тэгээд гэрийнхээ 00-д орж байна гэж бодоод машиныхаа хаалгаар буугаад гудамжинд хүмүүсийн нүдэн дээр бие засчихсан байсан. Таньдаг хүн харчихаагүй байгаасай л гэж залбирдаг даа. /25 настай Ө, эм/
Харин уншигч таны согтуудаа хийж байсан хамгийн хөгтэй үйлдэл юу вэ?