“Линкин парк” хамтлагийн дуучин Честер Беннингтон 41 насандаа АНУ-ын Лос-Анжелост амиа хорложээ. Тус хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч Брайн Элиасын хэлж байгаагаар “Нас барсан нь үнэн. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Честер Беннингтон сайн найз Крис Корнелын төрсөн өдөрт байхдаа амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд гадны нөлөөтэй байх магадлалтйа гэдгийг гадаадын зарим мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байна.
Честер Беннингтон зургаан хүүхдийн аав. Эхнэр Талинда Беннингтонтой 11 жил амьдрахдаа гурван хүүхдийн ээж аав болоод байсан юм.
TAC.mn