Охидод өгөх хайрын зөвлөгөө

326dd81bfeff46df2290a357934651bafa2c34d5
Хонгорхон минь зүрх сэтгэл нь гэгэлзээд чээжин дотор нь ямар нэгэн зүйл дэггүйтээд байх шиг санагдаж байна уу? Бяцхан зүрх нь хурдан, хурдан цохилж байж ядаад өөрийгөө яагаад буйгаа ч мэдэхгүй хэцүү байна уу?

 Гэв гэнэт уур нь буцалж, хэн нэгэнд гомдож тунирхаад, өөрийгөө ойлгохоо байж гайхаж байна уу? Битгий санаа зовдоо. Бусад хүмүүс зүгээр байхад “Би л болж бүтэхгүй байна” гэж бүү бодоорой. Чи минь хүн бүрийн л адил зүрх сэтгэл хэмээх бяцхан шувуухайгаа хэн нэгэн лүү нисгэчихсэн байна шүү дээ! Одоо яах ёстой вэ гэж үү? Тэгвэл чамдаа хэдэн зөвлөгөө өгье. Их амархан шүү хичээгээрэй.

АЛХАМ 1: Дотоод “Би”-тэйгээ ярилц

Үнэхээр хэн нэгэн лүү зүрх сэтгэл чинь ниссэн эсэхийг сайтар тунгаагаарай. Магадгүй үеийн хөөрхөн залуус сэтгэлийг чинь гижигдээд өнгөрсөн шохоорхол ч юм бил үү? Харин энгийн нэг шохоорхол бус түүнийг мартаж ч чадахгүй өдөр шөнөгүй бодогдоод л байвал чи минь дурлажээ.

АЛХАМ 2: Битгий ай

Заримдаа дурлалын үр зэрвэсхэн харах төдийд л зүрхэнд шигдэж ургадаг гэж нэгэн алдарт сэтгэгч хэлсэн байдаг. Дурлахаас огтхон ч бүү ай. Харин ч үлгэр мэт амтат хайр амсахын төлөө зүрхээ чангал. Дурласан хүн өдөрт хэрэглэсэн хүнснийхээ 400-500 ккал-г шатаадаг байна. Мөн түүнчлэн догдлох гэдэг нь хүний цусны эргэлтийг сайжруулж, тархины цусан хангамж сайжруулах урт удаан аз жаргалтай амьдралын нэгэн гайхалтай зүйл ажээ.

АЛХАМ 3: Залуус бүрт хаалгаа бүү тайл

Хонгорхон минь чамайг гээд ирсэн бүхэнд өөрийн дотоод хаалгыг бүү нээгээрэй. Эс бөгөөс хэн дуртай нь чиний минь эмзэг нандин хаалгаар үргэлж орж гарахыг санаархах болно шүү. Хорвоод заяаны хань хэмээн насаараа ханилах хүн ганцхан буйн учрыг чи минь надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Дотоод сэтгэл хамгийн чухал учир гадаад үзэмжээс зайлсхийн дотоод сэтгэл рүү нь өнгийгөөрэй. Хугацаа байгаа шүү дээ яарч алдаа хийн буруу сонгохвий. Залуус бүр чамайг өөрийн болгох гэж чихэнд нь цэцэг навч ургуулсан ч өөрийн дотоод сэтгэлийг даган хөөрч догдлон бүү шийдвэрт хүрээрэй.

АЛХАМ 4: Зоригтой бай

Залуучууд л анхны алхам хийх ёстой, тэд бол дурлалын гол дүр гэх ташаа ойлголт аль хэдийн ард хоцоржээ. Таалагддаг, дурласан залуутайгаа сонирхолтой яриа өрнүүлж яагаад болохгүй гэж? Анхны алхмыг хийлээ гээд тэр намайг буруугаар бодохвий хэмээн бүү бодоорой. Залуус харин ч шийдэмгий бүсгүйчүүдэд дуртай байдаг юм шүү.

АЛХАМ 5: Чи бол цор ганц-Өөрөөрөө бай

Бусад чамд хэдий сайхан санагдсан ч өөрийгөө хэзээ ч битгий үгүй хий. Дэлхийд ахин давтагдашгүй цор ганц нэгэн бол чи! Хэн нэгнийг дуурайн хөөрхөн болно гэж байдаггүй харин өөрийн дотоод гоо үзэсгэлэнг яриа болон үйл хөдлөлөөрөө илэрхийлээрэй. Чив чимээгүй бишүүрхээд суулгүй аль болох биеэ барилгүй хөгжилтэй өөрөөрөө байхад аяндаа залуус өөрийн эрхгүй чамайг минь гэнэ шүү!

Охин минь амжилт хүсье бүхнээс онцгойрон тодоос тод гэрэлтээрэй гоо үзэсгэлэн минь


Охидод өгөх хайрын зөвлөгөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.