Чимэг зүүлтийг өөртөө хэрхэн тохируулж сонгох вэ?

CYamRYFVAAAKRXp

Өнөөгийн дэлхийд гоёлын зүүлт болон бусад чимэг нь хүний имиджийн нэг чухал хэсэг болсон билээ.Эдгээр нь хүн бусдад хэрхэн харагдах, түүнд хэрхэн хандахад нөлөөлдөг. Одоо интернэтбий болсноор, гоёл чимэг худалдан авах нь хавьгүй боломжийн болсон билээ.Гэхдээ сонголт хийхдээ алдахгүйн тулд зарим энгийн дүрэм баримтлах хэрэгтэй юм.

Эмэгтэйчүүдийн хувьд гоёлын чимэг зүүлт сонгоход:

Бүсгүйн өндөр;

Бие хаа;

Арьс, үс болон нүдний өнгө гэсэн хүчин зүйлийг харгалзан үзвэл зохино. Биеийн өндөр ньчимэг зүүлт сонгоход нэг гол хүчин зүйл юм.

Нуруулаг бүсгүйчүүдийн хувьд чимэг зүүлт нь тэднийг харахад бүр өндөр биш, харин эсрэгээр харуулж байх нь чухал. Өөрийн сайн талыг харуулж, дутагдалтай талаа нуухад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Би хаа нь бас нэлээд чухал үүрэгтэй.

Хэрвээ бүсгүй

биерхүү бол, том бөгж юмуу бугуйвч сонгох нь илүү дээр.Энэ нь биеийн зарим хэсгийн хэмжээг багасгаж харуулахад туслана.

Дугуй царайтай хүүхнүүдэд санжиганадаг ээмэг сайхантохирно.

Чимэг зүүлт ньхэлбэр дүрсээрээ бүсгүйд хэрхэн зохиж буйд анхаарал хандуулахаа бүү мартаарай.Жишээ нь,хар үстэй болон өнгөлөг арьстай бүсгүйчүүдэд гүн хөх өнгийн шигтгээтэй зүүлт сайхан тохирно.

Ингэхдээ өнгөлөг, содон өнгөтэй чимэг сонгохоос зайлсхийвэл зохино, эс бөгөөс өнгөний зохицолгүй байдал харагдаж болох юм.

Эрчүүдийн гоёл чимгийг хэрхэн сонгох вэ?

Жишээ нь,ажил хэрэгч эрэгтэйд цаг сайхан тохирно.Ингэхдээ зүүтэй цагийг илүүд үзэх хэрэгтэй бөгөөд учирийм цаг нь эзнийхээ статусыг онцлон харуулж, гадаад төрхийг илүү сайхан болгодог.

Цамцны ханцуйны сэлгээ товч нь сонгодог хэв маягт сайн тохирдог.

Олон эр жижигхэн амьтны болон бусад дүрстэй сэлгээ товч зүүх дуртай байдаг.Одоо бараан, бор өнгө хамгийн их моодонд орж байгаа бөгөөд тиймээс эдгээр өнгийг илүүд үзэх нь дээр.

Сэлгээ товч сонгохын өмнө костюмныхаа өнгөнд тааруулах нь бас зөв байх болно.Зарим эрд хүзүүний зүүлт болон бөгж сайхан харагддаг.

Бөгж харьцангуй бүдүүн байх нь чухал.Ийм бөгж нь эзнийхээ хуруунд сайхан харагдах болно.

Хүзүүний зүүлтний хувьд гэвэл, ердийн болон унжлагатай зүүлт авч болох юм.Ийм зүүлт нь дээгүүрээ задгай хувцсан дээр сайхан харагддаг.Борлосон арьстай олон эрд хүзүүний зүүлт зохидог.

С.Инда

bataar.mn


Чимэг зүүлтийг өөртөө хэрхэн тохируулж сонгох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.