Бүсгүйчүүдэд өгөх хайрын зөвлөгөө

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164
Зүрх сэтгэлийг мөс гэвэл хэн нэгний чин сэтгэл түүнийг хайлуулж, дулаацуулах чадалтай
Зүрх сэтгэлийг дүрэлзэж буй гал гэвэл хэн нэгний хатуу ширүүн үг түүнийг хөлдөөж ч болох тийм хүчтэй зүйл билээ

1.Бүх зүйлийг хүндээр бүү тусга

Найз залуутайгаа маргалдсан бол түүнийг бүү хүлээ. Магадгүй чиний минь буруу ч юм билүү? Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо шүү дээ. Уурлаж асалгүй тайвнаар ахин нэг эргэцүүлэн бодоод нэг үзээрэй. Чиний минь буруу биш байсан ч уучлалт гуйж эвлэрэх гээд үзээрэй. Бие биедээ тунирхаж хоёр талд зовж явахаар нэгнийгээ ойлгоод эртхэн эвлэрээд явбал сайхан биш гэж үү?

2.Хэтэрхий олон шаардлага бүү тавь

-Үс чинь таалагдахгүй байна

-Хувцас чинь болохгүй байна

-Намайг хүргэж өг

-Надтай л бай

-Битгий үүнийг хий

-Битгий битгий битгий… эдгээр үгсийг огтхон ч битгий хэрэглэ!

Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг бодвол илүү тэвчээр муутай хүмүүс учир тэр бүр шаардлага бүхнийг хүлцэнгүй дагана гэдэг хэцүү. Дагасан ч залхаж тээршаах гэдэг зүйл гардаг юм шүү хонгорхон минь. Харин оронд нь санаа тавьж халамжлахыг илүүд үзээрэй..

3. Хардалт гэдэг хүндэтгэлийг үгүйсгэгч

Хардах харамлах 2-ыг ялгаарай бүсгүй минь. Хажуугаар зөрсөн бүсгүйг харсны төлөө түүнийг бүү зэмлэ! Итгэл хэмээх зүйлийг түрүүнд тавиарай. Харамлах явдал мэдээж бүсгүй хүн бүрт байлгүй л яахав. Гэхдээ тунгийг нь тааруулаарай.

4.Чин сэтгэлээсээ ханд

Бүсгүй минь чи одоо жаахан охин биш шүү дээ! Ичиж зоволгүй дотно бай. 2хон хоног харьцаж үзээд нөхөр болгох хүнээ хэмээн бүү бодоорой. Хичнээн цагаан морьтой мэт төгс хүн байсан ч хүлээ. Шийдвэр гаргах гэж яаралгүй сэтгэлээсээ хандаарай

5.Түүнийг чөлөөл

Өдөр бүр цаг минут тутамд хажуудаа бүү хорь! Хэдий та хоёр зүү орох ч зайгүй бусдыг атаархуулам бал бурам мэт хайрандаа умбаж шумбасан байлаа ч тэр ч бас бие хүн шүү дээ!  Хааяа нэг найз нартайгаа зугаалаг, хааяа нэг оройтог. Хүнийг барих тусам улам зугатдаг юм шүү хонгорхон минь. Хайр дурлал гэгч зүйлийг барьж хорьж хэзээ ч болдоггүй шиг хайрласан хойноо ч бүү нууж хаа. Зүрх сэтгэлээ дэлгэ хайрлаж дурла хайрттайгаа учирсан бол одоо аз жаргалд тавтай морил хонгорхон минь.


Бүсгүйчүүдэд өгөх хайрын зөвлөгөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.