Өдөр бүр өөрийн цахим хуудсандаа идэвхтэй байдаг олны танил эрхмүүдийн нэг нь яах аргагүй А.Хишигдалай. Тэгвэл энэ авьяаслаг бүсгүй хамгийн сүүлийн уран бүтээлтэйгээ холбогдуулан ковер дууны уралдаан зарлажээ. Түүний уралдаанд оролцохдоо ганцаараа болон хамтлагаараа ч оролцож болох гэнэ. Хамгийн чухал нь тус тэмцээний ялагч нь нэг сая төгрөг болон, А.Хишигдалайтай хамт уран бүтээл гаргах эрхийн эзэн болох аж.