Хайртай бүсгүйгийнхээ сэтгэл доторхыг толидоорой

15f20998193819f1original

Нэгдүгээр сар

Чи бол зөрүүд. Чиний бие даасан, өөрийнхөөрөө байх дуртай зан чинь олон эрчүүдийг галзууруулах дөхдөг. Магадгүй ийм л учраас чи тэдний хайрыг ингэтлээ ихээр татдаг ч байж мэдэх юм. Энэ чанараараа чи эр хүнийг өөртөө бүрэн дурлуулж чадна. Чиний энэ занг мэдрэхгүйгээр тэр чамаас алхам ч холдож чадахгүй.

Хоёрдугаар сар

Чи бол “Хэрвээ чаддаг юм бол намайг бариарай” гэж хэлэх найз охин. Тийм ээ, чи бол адал явдал, шинэ зүйлсийн эрэлч. Чамд ямар нэгэн дүрэм журам байдаггүй. Чи хүссэнээ хийдэг. Ийм л учраас чиний хайрт бараг л өдөр бүр сорилтонд орж байгаа юм шиг амьдардаг. Одоо жаахан тайвширч үз охин минь, хайртад чинь амралт хэрэгтэй шүү.

Гуравдугаар сар

Чи бол ялдамхан бас хайр татам найз охин. Өглөгч, үнэнч. Гэхдээ чи хайртынхаа хэлсэн үг, хийсэн үйлдэлд маш эмзэг ханддаг. Заримдаа чамд ямар нэг зүйл таагүй санагдвал чи зүгээр л дуугаа хураачихдаг. Иймээс чамд өгөх зөвлөгөө бол юу хүсч буйгаа хайрттайгаа хуваалцаж сураарай. Хайртай хүн чинь чухал ч гэлээ өөрийгөө мартаж болохгүй шүү.

Дөрөвдүгээр сар

Чи бол биеэ даасан бүсгүй. Нөхөрсөг, ухаалаг, бас маш шударга. Чамтай үерхсэн залуус амьдралаас уйдна гэж үгүй. Чи хайр сэтгэлд яарах дургүй. Бас хүнтэй тийм хурдан дотносдоггүй. Хэн нэгнийг амьдралдаа оруулахдаа чи багагүй цаг хугацаагаар сорилт тавьдаг. Энэ байдал нь заримдаа найз залууг чинь зовоодог ч байж болох юм.

Тавдугаар сар

Үнэхээр санаанд оромгүй зүйлс чамаас л гардаг. Сэтгэл хөдлөл ихтэй, бас шийдэмгий бус болохоор чи үргэлж л төлөвлөгөөгөө өөрчилж байдаг. Чиний энэ зан заримдаа чамайг маш ухаалаг харагдуулдаг. Гэхдээ заримдаа хайртад чинь үүнийг ойлгоход тийм ч амархан байдаггүй юм шүү.

Зургадугаар сар

Романтик бүсгүй. Хайрт чинь чиний дэргэд байхдаа цаг үргэлж хайрыг мэдэрдэг. Гэхдээ энэ нь заримдаа чамайг хэтэрхий мэдрэмтгий эсвэл гомдомтгой болгодог байж мэдэх юм. Үүнээсээ л болоод ихэнхдээ чи шархалж үлддэг. Яагаад гэвэл чи хайртдаа хамаг бүхнээ тавьдаг шүү дээ.

Долдугаар сар

Чи бол нууцлаг бүсгүй. Мэдрэмжүүдээ нүүрнийхээ цаана нуугаад болгоомжтойгоор амьдардаг. Энэ зан нь чамайг бусадтай муудалцахаас сэргийлдэг. Нэг ёсондоо чи маргаанаас зайлсхийдэг. Чи хайртыгаа үргэлж уучилдаг ч түүний юу хийснийг үнэндээ мартдаггүй. Ихэнхдээ түүний алдаа чамайг өөрөөсөө холдуулах шалтгаан болдог. Иймд өөрийгөө хайрлаж сураарай. Хэлэхийг хүссэн үгийг залгих хэрэггүй.

Наймдугаар сар

Хөгжилтэй, инээд цалгисан бүсгүй. Чиний энэ зан амьдралыг чинь дандаа баяр хөөртэй байлгадаг. Чамайг хүрээлэгч хүмүүс дандаа сайн зан чанартай байдаг ч чи өөрөө хайрын харилцаанд хүүхдэрхүү, бас ямар нэг алдаа, салалтаас үргэлж болгоомжилж айж явдаг нэгэн. Хэн нэгийг хайрлаж байгаа бол чи насанд хүрсэн хүн шиг сэтгэх ёстой. Үүнийг бүү март. Салалт, маргаанаас айх хэрэггүй. Энэ бол байдаг л зүйл.

Есдүгээр сар

Төгс төгөлдрийн эрэл бол чиний амьдралын зорилго. Бүхнийг нарийвчлан судална, амьдралаа ч хүртэл чи хамгийн төгс байдлаар төлөвлөж, түүндээ хүрэхийг зорьдог. Чи өөрийн эр хүндээ өндөр шалгуур тавьдаг. Чиний хувьд амьдралын насан туршийн хань чухал. Иймээс ч чи өөрийн эр хүнийхээ амьдралынх нь гэрэлт дэнлүү. Тэр чиний ухаалаг зан, холч ухаан, төгс төгөлдрийн тэмүүлэлд хөтлөгдөн илүү сайн сайханд хүрч чаддаг.

Аравдугаар сар

Өөдрөг охин. Хайр татам, тайван нэгэн. Тийм ч учраас аливаа маргаан зөрчлөөс үргэлж зайлсхийдэг. Чиний өөдрөг зан бол чиний маш том давуу тал. Харилцаанд чинь асуудал гарсан ч гэсэн чи аз жаргалтай хэвээрээ харагдсаар л байдаг. Чи өөртөө итгэлтэй нэгэн учраас тийм ч хурдан хэн нэгний ятгалганд орчихдоггүй. Чи бол чиний хайртад ганц л олдох гайхамшигтай бүсгүй.

Арваннэгдүгээр сар

Мятаршгүй бүсгүй. Чи өөрийн бодолдоо хэзээд үнэнч байдаг зантай. Ухаан санаа чинь хэл ярианаас чинь ч хурдтай ажилладаг учраас чи хайртаа маш хурдан ойлгож чаддаг. Чи түүнийг аз жаргалтай байлгахын тулд юу хийхээ сайн мэддэг. Бас чи түүнийг юунд эмзэглэдгийг мэддэг учраас хайртай хүнээ шархлуулах үгийг хэлдэггүй. Чиний дэргэд байгаа эр хүн хэзээ уйтгарлахгүй. Чи түүнд хэрэгтэй үгийг нь хэрэгтэй цагт нь хэлж чаддаг цорын ганц бүсгүй.

Арванхоёрдугаар сар

Чи бол идэвхтэй бүсгүй. Энгийн бас нэгэн хэвийн зүйлд дургүй, амьдралыг аз жаргал, хөгжилтэй зүйлсээр дүүргэх дуртай. Ийм л учраас заримдаа чи нэгэн хэвийн хайрын харилцаанаас уйдчихдаг. Бас чи хайрттайгаа чимээгүйхнээр тэмцэлддэг. Учир нь арванхоёрдугаар сард төрөгсөд хайртай хүнтэйгээ үргэлж тэмцэж, бас сорьж байдаг зантай. Энэ зангаа та мэддэг байвал мэдээж хайртыгаа гомдоох зүйлийг хийхгүй шүү дээ.


Хайртай бүсгүйгийнхээ сэтгэл доторхыг толидоорой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.