Эмнэлгийн аргаар ихрүүдтэй болсон алдарт ээж Надя Сулеман Флорида мужийн Майами хотын бааранд тайчих үзүүлбэр үзүүлж байна. Тэрбээр Рианнагийн S&M, “Rude Boy” дуунд үзүүлбэрээ үзүүлдэг аж.
Надя энэ сарын 13-нд “The Playhouse Gentlemen”s” клубт өөрийн бүжгээ сонирхуулжээ. Эхний бүжгэндээ тохируулж хар дотуур хувцас өмссөн байна. Тэр үзэгчдээс хамгийн багадаа 5000 орчим ам.доллар цуглуулж чаддаг гэнэ.
“Майами хералд” сонинд бичсэнээр олон хүүхдийн ээж тун чадварлаг бүжиглэдэг аж. Түүний шоуг үзэхээр мужийн өнцөг булан бүрээс хүмүүс ирсэн байна. “The Playhouse Gentlemen”s” клубийн эзэн “Түүнийг бүжиглэнэ гэхэд анх итгээгүй. Чи олон хүүхэд төрүүлсэн. Ийм бүжиг үзүүлэх нь муугаар нөлөөлөхгүй юу гэж олон удаа лавласан. Тэр итгэлтэй байсан учраас үзэгчдийг бишрүүлж чадаж байна” гэж ярьжээ.
37 настай Надя элдэв зээлнийхээ улмаас сая ам.долларын өрөнд унаад байсан бөгөөд 14 хүүхэдтэйгээ амьдардаг байшингаа алдахад хүрсэн аж. Гэвч тэрбээр одоо өрнөөсөө ангижирч байгаа бололтой.