ТҮРГЭН ХУГАЦААНД ЯДАРГАА ТАЙЛАХ АРГУУД

6bf8821d11e9f40b360f28201cd9b784

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүн бүр жилд ямар нэг байдлаар ядарч, эцэж цуцан эцэстээ стресст ордог аж. Бас хүмүүсийн 30 хувь нь долоо хоног бүр бухимдан ядардаг байна. Хачирхалтай нь, залуу хүмүүс ядрахдаа илүү амархан байдаг гэнэ. Дараах аргаар энэ байдлаас гарч болно гэж эрдэмтэд үзжээ.
Гараа унжуулж, хэсэг зуур юу ч бодолгүй гөлөрч суу
Залхуу хүрч нозоорох нь ядарч байгаагийн нэг хэлбэр юм. Энэ үед хүчээр ямар нэгэн зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй. Эрч хүчгүй болж, сульдсан хүн нэг хэсэгтээ зөнгөөрөө байх нь чухал. Харин сэргээх зүйл хэрэглэж болно. 1- 2 грамм аскорбиний хүчил, ногоон цай, нимбэгний шүүс уувал тархины үйл ажиллагаа сэргэдэг. Хүний хүч суларахад шоколад тус болох нь бий.

Ажиллах чадвараа нэмэгдүүлэхийн тулд биеийн тамирын хөнгөн дасгал хий.
Үүнд ядах зүйлгүй. Сайн суниаж, бас гарын хуруунуудаа атгаж тэнийлгэ. Мөн босч яв. Өрөө тасалгаанаас гарч гадаа салхинд таван минут зогсох зав өөртөө гарга.
Ердөө ганц хоёр хором гараа унжуулж, юу ч бодолгүй гөлөрч суу. Нүүр гараа хүйтэн усаар шавш. Уур чинь хүрч цухалдаж байвал та тайван биш байна гэсэн үг. Энэ бухимдлаа хэн нэгэнд гаргахаасаа өмнө гаатай чихэр хүлхэж, цай уугаад үз. Гүнзгий урт амьсгаа ав. Бусадтай ярих гэж яарах хэрэггүй. Цонхоор гадагш харж гудамжны хөдөлгөөнийг ажигла. Нэг мэдэхэд тайван болсон байх вий.

Крантны хүйтэн ус гоожуулж гарын хурууны үзүүрээс эхлээд алганы дотор тал хүртлээ норго. Дараа нь нүүр гараа хүйтэн усаар шавш.

* Нүдээ аниад хэсэг зуур чимээгүй суу. Бага зэрэг зүүрмэглэж болно.
* Сэтгэлд таагүй санагддаг хүнээ харахгүй байхыг хичээ
* Хэн нэгэнтэй үг сөргөлдсөний хэрэггүй. Тэвчээртэй байхыг хичээ
* Танд таагүй санагддаг хүнээ харахгүй байхыг хичээж холуур тойрч яв
* Бусдыг ялан дийлэх гэж хэт мэрийсэний хэрэггүй. Зарим үед ялалт гай авчирч, ядаргаанд оруулдаг гэдгийг сана.
Битүү шөл, цөрөмтэй цай ядаргаанд сайн
Хаврын цагт хүн ядарсаны улмаас зовиурлаж эхлэдэг. Тэр ч байтугай зарим хүний ужиг өвчин сэдэрч, нэг хэсгийнх нь даралт ихэсч багасч, толгой өвддөг бол нөгөө нь нозоорч амьдралынх нь идэвх эрч хүч мууддаг байна. Орчин үед хүмүүс эм тариагаар бөмбөгдүүлэхээс илүү хүнсэндээ онцгой анхаарал тавьж, спортоор хичээллэхийг чухалчилдаг болсон. Бидний өвөг дээдэс хаврын хүйтэн хавсарганы үеэр ядрахаас сэргийлж битүү шөл, цөрөмтэй цай уудаг байжээ. Энэ нь тэнхээ тамир оруулж, ядаргааг нь арилгадаг байна.
Толгойны өвчин тоглоом биш
Судалгаанаас үзэхэд, толгой нь өвддөггүй хүн гэж бараг байдаггүй аж. Хүмүүс толгой өвдөнгүүтээ ямар нэгэн эм ууж өвчнөө намжаадаг зуршилтай болоод уджээ. Дэлхий дээр толгойны 100-гаад төрлийн өвчин байдаг гэнэ. Толгойны өвчин тоглоом биш тул чухам юунаас болоод өвдөөд байгааг тогтоох нь чухал.Үүнээс даралт ихсэх болон ядрах үед толгой өвдөх нь түгээмэл аж. Бас толгой таллаж өвдөх явдал элбэг тохиолддог. Хүзүү нуруугаар хөшихөд толгой өвдөх нь ч бий. Толгой өвдөх үед эм байхгүй бол өвчнөө хэрхэн намжаах вэ. Хэрэв даралт ихэссэний улмаас толгой өвдсөн бол сармисны ханд ууж болно. Харин толгой таллаж өвдвөл давстай мөстэй усанд алчуур дүрээд түүнийгээ дөрөв нугалж жин тавиад үз. Үүнээс гадна хөдөлгөөнгүй удаан суусны улмаас хүзүү, нуруугаар хөшин ядарч улмаар толгой чинь өвдвөл гоньдны ханд бэлтгэж уухад гэмгүй.

Х.Нэргүй


ТҮРГЭН ХУГАЦААНД ЯДАРГАА ТАЙЛАХ АРГУУД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.