Victoria’s Secret-ийн загвар өмсөгч бүсгүйчүүдийн амьдралаар долоо хоног амьдарсан бүсгүйн тэмдэглэлээс

10780

7 тэрбум хүнтэй энэ гарагийн хамгийн шилмэл бүсгүйчүүд Victoria’s Secret хэмээх энэ брендийг төлөөлж байдаг. Хамгийн сайн хангамжтай хамгийн өндөр цалин өгдөг хамгийн их нэр хүндийг авчирч өгдөг гээд яриад байвал дуусахгүй урт жагсаалт гарна. Тиймдээ ч загвар өмсөж эхэлж байгаа охид бүрийн хамгийн том мөрөөдөл нь энэ брендийг төлөөлж загварын шоунд алхах байдаг билээ.

Гэвч туранхай царайлаг өндөр байлаа гээд дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүд, хамгийн том загварын брендтэй нэгдэж чадахгүй л болов уу? Тэр ч утгаараа энгийн хүмүүст бол энэ брендийн загвар өмсөгч болж эдгээр бүсгүйчүүдтэй хамт алхана гэдэг бараг л боломжгүй зүйл байдаг. Учир нь Victoria’s Secret-ийн загвар өмсөгч дайнд бэлтгэгдэж байгаа цэргүүд шиг л бэлтгэл хийдэг бөгөөд гуравхан каталогны зураг ганцхан загварын шоунд орох гэж эдгээр бүсгүйчүүд өдөр бүр маш хүнд эрчимжүүлсэн бэлтгэл хийдэг. Юу гэж бодож байна? Та бүхэн өөрсдийгөө хийж чадна гэж бодож байна уу?

Victoria’s Secret-ийн моделиудын эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдсан эхний өдөр

Илчлэг өндөртэй самар болон жимс жимсгэнэ идсэнээр миний өдөр эхэллээ. Мэдээж миний хувьд өдөр болгон биш ч долоо хоногийн 3-4 өдрийн дасгал хийж өнгөрөөдөг ч гэсэн анх удаа л ийм хоолоор өдрийг эхлүүлж байна. Гайхалтай зүйл нь гэвэл маш бага хэмжээгээр идэхэд л цадаж, ямар ч дасгал хэдэн ч цагаар хийсэн дуусгах итгэл түрүүлж чадаж байна.

1081

Майкл (Адриана Лимагийн боксын багш)-тай уулзсанаар эрчимжүүлсэн дасгал маань эхлэв. Бэлтгэл мэдээж дээсээр эхлэв. 20-30 минут орчим маш хүчтэй илүү хурдан, илүү үр дүнтэйгээр…

Асуудал гэвэл та хэзээ хамгийн сүүлд тасралтгүй 20 минут маш хүчтэй илүү хурдан дээсээр хичээллэсэн бэ? Та үүнийг уншиж байвал яг одоо хийх гээд оролдоод үзээрэй таван минут тасралтгүй хийхэд ч хүндрэлтэй байлаа. Яг одоо энэ мөчөөс л би Victoria’s Secret-ийн бүсгүйчүүд ямар их тэвчээртэй мундаг охид байдаг вэ?гэдгийг ойлгож эхэлж байв.

Дараагаар нь Майклтай хамтарч боксоор хичээллэсэн. Мэдээж хүчтэй цохих үед биенээс гарах хүч цохих тусам бие хөнгөрөх мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Өдрийн хоолны цаг болоход миний цүнхэнд туна болон багахан ногоон салат байлаа, гэвч Майкл хэлэхдээ дасгалын үеэр туна идэж болохгүй гэсэн бөгөөд Адриана Лима зөвхөн жимс идэж мөн хоёр литр ус уугаад бүтэн өдөржин энэ маягаар дасгал хийдгийг надад хэлсэн юм. Бурхан минь үнэхээр төсөөлөгдөхгүй байна. 20 минут дээс дээр үсрээд амрахгүй боксоор хичээллэнэ нэмээд ямар ч мах идэхгүй зөвхөн ногоо иднэ гэдэг зүгээр л солиорол…

Хоёр дахь өдөр

Өглөө босох там шиг л байсныг нуух юун. Хамаг бие хөндүүр орчихсон яг л GYM-д анх удаа явсан хүн шиг л мэдрэмж төрж байлаа. Бурхан минь энэ олон жилүүдэд би өөрийгөө дасгал хийдэг чийрэг биетэй хүн гэж боддог байсан ч хийж ирсэн бүхэн минь юу ч биш байсныг Адриана Лимагийн дасгалын өчүүхэн хэсэг мэдрүүлж өгөх шиг л болов.

Хоёр дах өдөр өглөө арай өөр хоол идсэн бөгөөд өндөгний цагааныг жимс жимсгэнэтэй холиод идэв. Мэдээж Адриана маш их ус уудаг гэдгийг дуулсан болохоор энэ өдөр DIET COKE уухаас илүүтэй том савтай ус аваад Майклын заал руу явлаа.

Хоёр литр ус ууна гэдэг хэцүү байсан гэдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй. Дасгалаа хийж байхдаа ам цангасан үедээ л усаа уугаад байсан. Мэдээж ус дууссан л даа гэхдээ би усаа буруу ууж байсан миний уусан бүх ус биед минь ашигтай нөлөөгөө үзүүлэхээс илүүтэй зүгээр л шээс болоод байсныг ухаарсан юм, гэхдээ яах уу дээ анхлан суралцагч гэхэд дажгүй шүү.

Өдрийн хоолонд луувантай паста идлээ. Энэ өдрийн хамгийн хэцүү зүйл орой гэртээ ирээд шууд унтах байв. Өнөөдөр ер нь 11 цагт унтдаг хүн байна уу? Инстаграм NETFLIX захиалгын пицца гэсээр байтал 1-2 цаг наанадаж хүргэнэ шүү дээ, гэхдээ Адриана шиг болохын тулд эрт унтах хэрэг гаргасан бурхан минь 11 цаг унтаад 9 цагийн нойр авна. Үгүй бол хийсэн бүх дасгал идсэн бүх хоол хор болно гэж бодохоос аймар байсан учир хүссэн хүсээгүй орондоо орлоо.

Гурав дахь өдөр

Илүүчгүй дутуучгүй яг 9 цагийн нойр аваад өглөө сэрлээ. Биеийн булраа өмнөх өдрийг бодвол хамаагүй дээрджээ. Хоолоо хийж идчихээд усныхаа саванд дүүрэн ус хийгээд боксын заал руугаа явлаа. Гурав дахь өдөр хариуцлагатай чухал өдөр байсан нь өнөөдөр бид бүхэл өдрийг боксын спортоор хичээллэж өнгөрөөх ба өнөөдөр хэр их хөлс ялгаруулах нь долоо хоногийн сүүлд үзэх миний үр дүнд маш өндөр нөлөөтэй байлаа.

Энэ өдөр уусан ус арай л илүү нөлөөтэй байсан гэж бодож байна мөн энэ өдөр орой унтахад арай л урамтай санагдаж байлаа. Учир нь өдөр ирэх тусам илүү дээрдэж байгаа мэдрэгдэж байлаа.

Дөрөв дэх өдөр

Адриана Лима өдөр бүр иймэрхүү байдалтай амьдардаг гэвэл үгүй шүү дээ. Тэр жилийн ихэнх өдрийг онгоцоор аялж олон уулзалтанд орж загварын шоун дээр алхаж өнгөрөөдөг тэр ч утгаараа олдсон жоохон цагаа маш үр дүнтэй дасгал хийж өнгөрөөх мөн энэ сайхан биеийн хэлбэрээ хадгалахын тулд амьдралын зөв хэв маягтай байх, эрт унтах, зөв цагт хоол идэх хэрэгтэй гэдгийг өөрийн эрхгүй ойлгож байв.

Нээрээ л тийм шүү дээ бид чинь мэргэжлийн боксчид биш өдөр болгон хэдэн цагийг иймэрхүү байдалтай өнгөрөөнө гэж байхгүй хамгийн чухал зүйл бол хүн хувьдаа л хичээж дэглэм барих.

Эрч хүч урам зоригоор дүүрэн байсан миний хувьд тэр өдрөө бие даан боксын спортоор хичээллэж дээсээрээ хичээллэснээр дөрөв дэх өдөр өндөрлөв, өдөр болон оройн хоолны хувьд жимсний цэвэр жүүс, чанасан өндөг болон чанасан тахианы мах байлаа.

Тав дахь өдөр

Авах ёстой нойроо горимын дагуу аваад сэрдэг цагтаа сэрэв. Шөнө дунд хүртэл сууж инстаграм ухаж сууснаас хамаагүй үр дүнтэй урамтай сайхан амьдралаар амьдарч байгаа нь хэн ч харсан мэдээжийн байсан тул тэр урамдаа өглөө гарч 4км хэртэй гадаа гүйв, буцаж орж ирээд гэрийнхээ ойролцоох GYM-д орж суулт болон багахан өргөлтийн дасгал хийлээ.

Өдрийн хоолоо идэхээс өмнө өөрийнхөө биеийг ажиглаж миний биеийн зарим хэсгийн булчингууд товойж өмнөхөөсөө өөр болсон байлаа. Майкл хэлэхдээ: “Адриана бол яг л мэргэжлийн тамирчид шиг бэлтгэл хийдэг хэр удаан, хэр урт хугацаанд хийх нь чухал биш хэр үр дүнтэй байгаа нь л хамгийн чухал” гэж хэлсэн юм тэр ч утгаараа би эдгээр өдрүүдийн дасгалаа хангалттай үр дүнтэй байж чадсан гэж бодож суулаа.

Зургаа дахь өдөр

Ажлын маш чухал уулзалттай байсан болохоор энэ өглөө арай эрт босов. Хэдэн банана идээд усаа барьсаар гарч гүйлээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд ус ууж сураагүй хүмүүс хоолыг усаар орлуулж байх үед эрчимтэй бэлтгэлийн үед нүд харанхуйлж сульдах явдал бишгүй л гардаг юм байна лээ.

Гэвч бодоод үзье л дээ Адриана яаж өглөө эртлэн босож ус банана хоёроор бүтэн өдрийг авдаг гэж бодно? Тэр чинь супер модель шүү дээ. Хоол ч идэх завгүй зураг авалттай өдөр гарын арван хуруунаас ч олон байдаг нь мэдээж. Ажлаа дуусгаад эргэж ирээд харин ч сайн идэв гэхдээ мэдээж ногоо, жимс, тахианы мах маш их ус…

Долоо дахь өдөр

Дасгалын хувьд бусад өдрүүдтэй ижил. Энэ өглөө мөн л эрт ажилтай байсан учир босдогоосоо хамаагүй эрт босоод гүйв. Ажлын өдрүүд урссаар л Нью Йорк амралтын ажлын өдрийн ялгаа ямар байх биш дээ.

Хоолны хувьд ч гэсэн онцын сонин зүйл байхгүй иддэг хэдийгээ л идсэн нэмэгдсэн зүйл нь гэвэл энэ орой салмон загасыг оройн зоогондоо оруулав.

Дүгнэлт

Долоо хоногийн дотор маш их зүйл сурч авлаа мэдээж Адриана Лима гэх энэ бүсгүйг маш ихээр биширч хүндэлж байлаа. Миний хувьд долоохон өдөр байсан бол энэ бүсгүйн хувьд хэдэн арван жил ингэж амьдарсан гээд бодохоор түүний зориг, тэвчээр үнэхээр агуу биш гэж үү? Тантай таарсан хүн бүр ийм хичээнгүй нэгэн байгаад байхгүй болов уу?

Нөгөөтээгүүр миний бие өөрчлөгдсөн нь илт мэдрэгдэж байв. Мэдээж долоохон өдрийн олон кг жин хасаад сайхан болсон зүйл байхгүй ч бие минь чангарч үзэл бодол минь цэвэр тунгалаг болж өөртөө илүү итгэлтэй болсон юм шиг санагдаж байлаа. Сурч авсан хамгийн чухал зүйл гэвэл Адриана үргэлж Нью Йоркт байгаад байж чадахгүй шүү дээ өдөр бүр иймэрхүү маягаар бэлтгэл хийгээд байж чадахгүй дээр дурдсанчлан түүний хувьд гадаад орноор аялж зугаалж ажлын шугамаар явсаар маш олон өдрийг алддаг. Харин энэ үедээ хүн яаж биеийн жингээ барих вэ? Амьдралын зөв хэв маяг ядаж л орой эрт унтах биднийг илүү сайн хүн болоход тусалдаг юм байна гэдгийг бодон суулаа.

Эх сурвалж: Ашигласан зураг болон текстийг Америкийн GLAMOUR сэтгүүлээс авсан болно.

http://expresso.mn/post/5317


Victoria’s Secret-ийн загвар өмсөгч бүсгүйчүүдийн амьдралаар долоо хоног амьдарсан бүсгүйн тэмдэглэлээс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex