Өөр өнгийн хувцас аваач гэсэн яршигтай яриа…
Дэлгүүрээр хамт явж байгаа найзууд үргэлж л өөр өнгийн зүйл аваач гэж зөвлөдөг. Миний бодлоор энэ дэлхийн хамгийн шилдэг өнгө бол ХАР өнгө.
Амьтны үс , хог наалдах тэр мэдрэмж…
Салгахад үнэхээр хэцүү байдаг шүү. Зарим хувцаснууд хог татдагийг ч хэлэх үү? Үргэлж скочтой явмаар санагддаг.
Хуримын даашинз.
Хүмүүс хэлэхээр намайг мангар гэж боддог байх л даа. Гэхдээ хар өнгөнд дурласан найз минь чи ч гэсэн надтай ижил саналтай байх биз. Хар өнгийн хуримын даашинз. Хүнд хэлэхээр ” Тэр чинь хурим болохоос ямар оршуулга юмуу” гэдэг. Хар өнгө яагаад уйтгар гуниг , хагацал , шаналалыг мэдрүүлдэг юм бэ?
Би бүрхэг өдөрт дуртай.
Халуун өдөр дуртай хувцсаа өмсөөд явахад их хүндрэлтэй байдаг. Халууцаад л… нар шараад л… Тиймээс би бүрхэг өдөрт дуртай. Тэнгэрийн саарал өнгө миний хар бараан хувцаснуудтай их хосолдог.
Өнгөний хослол , цаг хэмнэх.
Хэрвээ би олон өнгийн цамцтай байсан бол өнгөө хослуулах гэж , аятайхан харагдуулах гэж их цагийг хувцаслалтандаа зарцуулах байсан. Харин миний хувцасны ихэнх хэсгийг бараан өнгө эзэлдэг учраас хоорондоо их сайхан тохирдог шүү.
Тачаангуй байдал.
Хар өнгийн даашинз үнэхээр секси бас их туранхай харагдуулдаг .
Бараан өнгө сонирхогчид минь та нар ганцаараа биш шүү.