Дуучин Б.Маралжингоо найз залуугийнхаа зургийг дэлгэлээ

Image result for маралжингоо
Хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өнгө төрхөөр танигдсан дуучин Б.Маралжингоо хайртайгаа учирчээ. Тэрээр өнгөрсөн жил Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцож Эми Уайнхаус, Сиа, Наран зэрэг дүрүүдээр үзэгч олны талархлыг хүлээсэн. Уран бүтээлийн хувьд сүүлийн үед Dj Одонбаттай хамтран хэд хэдэн уран бүтээл туурвиж олон сонгсогчиддоо бэлэг барьсан. Мөн зургадугаар сард өөрийн анхны бие даасан “Хүлээсэн учрал” нэртэй тоглолтоо амжилттай хийж уран бүтээлийн олз омог ихтэй байсан юм.
Maral Maraljingoo-н зураг.
Саяхан дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа найз залуугийн хамтаар авахуулсан зургаа хийжээ. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо найз залуугийнхаа талаар “Танилцаад удаагүй байхад гоё нийлчихдэг найзууд байдаг шүү дээ. Миний сонгосон залуу хувь хүн талаасаа зөөлөн, нэг юманд тууштай, хүн чанар надад маш их таалагддаг, хажууд нь байхад маш тайван сэтгэл амар байдаг. Цаашдаа олон юм төлөвлөөгүй байна”  гэв. Уг зураг дах сэтгэгдлүүдээс харахад дуучин С.Гантогоотой үерхэж байна гэж таамаглах хүмүүс олон байна. Харин С.Гантогоо сүүлийн үед өгсөн ярилцлагадаа найз охингүй гэж мэдээлж байсан.  Гэхдээ фенүүдийнх нь  дэвшүүлсэн таамаг үнэний ортой байж болох юм. /Зургийг цахим хуудсаас авав/
Maral Maraljingoo-н зураг. Maral Maraljingoo-н зураг.
Maral Maraljingoo-н зураг.
Undesten.mn

Дуучин Б.Маралжингоо найз залуугийнхаа зургийг дэлгэлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.