Ээжүүд өрхийн төсвөө хөтөлж сурах хэрэгтэй

bargain-clipart-bargain-clipart-retro-mom-money-images-graphics-fairy004-11
Өрхүүдийн дийлэнх нь эхнэр, нөхөр хоёр цалин хэдэн төгрөг авч байгаа, түүний хэчнээн нь юунд зарцуулагдаж буйг анзаардаггүй. Дэлгүүрийн лангуун дээрх хэрэгтэй гэсэн бүхнээ аваад цаана нь хэтэвч нимгэрэн үлдэж буйг бас тоодоггүй.

Бүсгүйчүүд та бүхэн өрхийн төсвөө хөтөлдөг үү. Сард танай гэр бүл хэдэн төгрөгний орлоготой, түүний хэдийг зарцуулж, цаана нь хэдэн төгрөг үлдэж байгааг хянаж үзсэн үү? Өрхийн төсөв хөтөлдөг айлын орлого их ч бай, бага ч бай маш хүртээмжтэйгээр зарцуулагддаг. Төсвөө хөтөлдөг болохоор ийм айлд бараг өр тавих шаардлага гарахгүйгээр барахгүй үргүй зардал бас гардаггүй. Гэвч өрхүүдийн дийлэнх нь эхнэр, нөхөр хоёр цалин хэдэн төгрөг авч байгаа, түүний хэчнээн нь юунд зарцуулагдаж буйг анзаардаггүй. Дэлгүүрийн лангуун дээрх хэрэгтэй гэсэн бүхнээ аваад цаана нь хэтэвч нимгэрэн үлдэж буйг бас тоодоггүй.Эцэст нь “Цалин хүрэлцэхгүй байна” гэсэн шалтаг тооцдог. Үнэн хэрэгтээ санхүүгээ зөв хуваарилж чаддаггүй хүнд 50 мянган төгрөг ч бай 500 мянган төгрөг ч бай адилхан л үргүй зарцуулагдана.Тиймээс төсвөө хөтөлж, юунд хамгийн их мөнгө үрдгээ мэдээд авчихвал танай гэр бүлд санхүүгийн санаа зовоох асуудал үлдэхгүй.Тэгвэл төсвөө хэрхэн хөтлөх вэ. Үүний тулд дараах хэдэн зүйлийг хийх ёстой.Орлогоо бүртгэх,зарлагаа бүртгэх гэсэн хоёрхон зүйл маш чухал. Ингэхийн тулд заавал компьютер дээр товчлуур дарах шаардлагагүй, ганц жижигхэн тэмдэглэлийн дэвтэр л хангалттай. Нөхрийнхөө цалин, өөрийнхөө цалин болоод гаднаас хандив, тусламж, бэлэг хэлбэрээр орж ирсэн бүх л төрлийн орлогыг он, сар, өдөртэй нь тэмдэглэнэ. Дараа нь зарлагаа тэмдэглээрэй. Хүнд зээлсэн мөнгөнөөс авхуулаад дэлгүүрээс худалдаж авсан ганц ширхэг шүдэнзийг ч хамаагүй тэмдэглэнэ шүү. Мөн хүнээс мөнгө зээлсэн бол түүнийгээ ч тэмдэглэнэ. Ингээд тэмдэглээд ирэхээр танай гэр бүлийн орлого, зарлагын аль нь өндөр байгааг мэдэж болно. Мөн та бүхэн юунд хамгийн их мөнгө үрж байгаагаа тооцох боломж бүрдэж байна. Учир нь бид цалингаа буухаар найзуудтайгаа караокед орж хэдэн арван мянган төгрөгөө үрчихснээ мартчихаад л “Мөнгө ийм амархан дуусчихдаг юм байх даа” гээд сууж байдаг шүү дээ.


Ээжүүд өрхийн төсвөө хөтөлж сурах хэрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.