Жүжигчин Мэган Фокс саяхан гурав дахь удаагаа ээж болсон. Тэрбээр өөрийн эр нөхөр Брайан Остин Грийнд гурав дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн билээ. Өдгөө тэд гэр бүлдээ хамаг анхаарлаа өгч байгаа бөгөөд кинонд бараг тоглохоо больсон.
Хосууд хувийн амьдралаасаа бусадтай хуваалцах дургүй ч гэр бүлийнхээ гэрэл зургуудыг бусдад үзүүлэхээр шийджээ. Мэган Фокс инстаграм дахь өөрийн хуудсан дээр нөхөр, хүүхдүүдийнхээ гэрэл зургийг байршуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn