Гарын тань арьс хуурайшаад байвал…

c03bda7ed17e4be81b856da83e1c5ce7
Ялангуяа эмэгтэйчүүд бид үргэлж л аяга таваг угаагч, угаалгын нунтаг хэрэглэдэг учраас гарны арьс илүү ихээр гэмтэж, хуурайшдаг. Тиймээс гарныхаа арьсыг толигор зөөлөн болгох аргыг та бүхэндээ хүргэж байна.

Хүний биеийн 70% уснаас бүрддэг гэдгийг хүн бүр л мэддэг болсон. Тиймээс ус чийг дутагдсанаас болж арьс хуурайшдаг. Арьс хуурайших нь зөөлөн толигор байдал нь алдагдаж, үрчлээ үүсч эхэлдэг тул байнга арчлах хэрэгтэй.  Ялангуяа эмэгтэйчүүд бид үргэлж л аяга таваг угаагч, угаалгын нунтаг хэрэглэдэг учраас гарны арьс илүү ихээр гэмтэж, хуурайшдаг. Тиймээс гарныхаа арьсыг толигор зөөлөн болгох аргыг та бүхэндээ хүргэж байна.

1. Эрт хөгширч хуурайшвал. Гарандаа ургамлын тусгай ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй. Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхсэн ч болно. Ийм маскыг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө тавьбал тун удалгүй гарын арьс хэрхэн зөөлөн сайхан болж буйг та анзаарах болно.

2. Хэрэв хагарч сайртвал яах вэ? Гарын тань арьс хэт хуурайшиж, хагараад байвал исгэсэн байцаа шинэхэн төмсний шүүстэй усанд дүрэх хэрэгтэй. Жижигхэн түмпэнтэй бүлээн усанд төмс болон исгэсэн байцаагаа ижил хэмжээтэй хийгээд түүндээ 15 – 20 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн алчуураар арчаад, тослог тэжээлийн тос түрхэж өгнө.

3. Ургамлын ханд бэлтгэ. Гарынхаа арьсыг чангаруулж, үрчлээг арилгахад ургамлын хандтай халуун бүлээн усанд дүрж байлгах нь хамгийн тустай байдаг. Тухайлбал: Хоолны хоёр халбагаар бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүнэ. Дараа нь хандтай усны температур 40 – 45 хэм болоход 15-20 минут хэртэй гараа дүрж байлгаарай.


Гарын тань арьс хуурайшаад байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.