Алдарт Linkin Park хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон амиа егүүтгэснээс хойш 10 гаруй хоногийн дараа түүний бэлэвсэн эхнэр 40 настай, экс загвар өмсөгч бүсгүй Талинда ам нээжээ. Тэрбээр хайрт нь гэнэт хорвоог орхисонд балмагдсанаа өгүүлэв. Түүнчлэн өөрийг нь тал бүрээр дэмжиж байгаа шүтэн бишрэгчдэд нь талархаж байгаагаа илэрхийллээ.
Честер Беннингтон Playboy модель Талиндатай 2005 оны сүүлээр гэрлэсэн билээ. Тэд таван хүүхэдтэй байсан юм. Гурвыг нь Талинда төрүүлсэн бол хоёр хүүхдээ үрчилж авчээ. Мөн рокер эр эхний эхнэрээсээ 15 настай хүүтэй аж.
Өнгөрсөн сарын 20-ны өдөр 41 настай Честер Беннингтон өөрийн гэрт амиа егүүтгэсэн билээ. Домогт дуучин, дотны анд Крис Корнелл шигээ өөрийгөө дүүжлэн хорвоог орхисон юм. Түүний дэргэд хугас шил виски байсан бөгөөд цусанд нь шинжилгээ хийхэд мансууруулах бодисны ул мөр олдоогүй байна. Честер ямар нэгэн гэрээслэл үлдээгээгүй аж. Эх сурвалж www.wikimon.mn