Роналдугийн жирэмсэн найз бүсгүй ярилцлага өгчээ


Нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн найз бүсгүй хэдий бие давхар болсон ч гэлээ зураг авалтад оролцож, хэвлэлийнхэнд анхны ярилцлагаа өгч амжжээ. Ер нь бол Жоржина Родригес хэвлэлийнхэнтэй нэг их илэн далангуй байдаггүй. Гэхдээ л Испанийн нэгэн хэвлэлд өөрийнхөө талаар бага сага зүйлийг ярьсан байна.

Тэрбээр “Би их гэр бүлсэг хүн. Хүүхдүүдэд, амьтдад, байгальд хайртай. Гэрт маань гурван настай муур бий. Тэр миний хамгийн сайн найз. Надад эерэг нөлөөлөл үзүүлдэг хүмүүстэй ойр байхыг хүсдэг. Би өөрийгөө арчлах дуртай. Хоолны дэглэм барьж, спортоор тогтмол хичээллэдэг. Энэ нь маш чухал зүйл” гэж ярьжээ.

Роналдугийн хувьд Жоржинагийн тээж буй хүүхэд жамаараа төрөх анхны хүүхэд нь болох юм. Хөлбөмбөгч эр гурван хүүхэдтэй бөгөөд тэднийг тээгч эх төрүүлсэн билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 


Роналдугийн жирэмсэн найз бүсгүй ярилцлага өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.