Мөнгө бол энерги агуулагч амьд зүйл юм

image-2

Мөнгө нь маш олон хүний гар дамждаг учраас сайн муу янз бүрийн энерги агуулдгаараа онцлог. Мөнгөтэй холбоотой олон ойлголт, дагаж мөрдөх ерөнхий зарчмуудыг бид өдөр тутмын амьдралдаа санаж явах хэрэгтэй.

  • Мөнгийг хулгайлж болохгүй
  • Өр зээл авсан бол хурдан төлж дуусгаж байгаарай
  • Мөнгөнд үрэлгэн байж болохгүй, буян заяа тогтдоггүй.
  • Даваа гаригт мөнгө санхүүтэй холбоотой үйлдэл бүү хий. Бүтэн долоо хоногийн турш мөнгөө гадагш өгөх хэрэг гарна.
  • Нар жаргасны дараа мөнгөө тоолж болдоггүй. Мөнгө тогтохгүй.
  • Өөрт хэрэгтэй зүйлээ авахдаа харамч нарийн хүнээс бүү аваарай. Гай болно шүү. Барааны үнийг жаахан буулгах гээд, хямдруулах гээд үзэхэд л нарийн эсэх нь харагдана.
  • Ядуу зүдүү хүнийг хараад сэтгэл өвдөж тав арван юм өгдөг үү? Дэлхийн ихэнх шашин шүтлэгийн хувьд өглөг өгч, буян хийх нь сайн хэрэг гэсэн байдаг. Гэвч та үнэхээр баян болчихоод нийгэмд тустай үйл хийхийг хүсч байвал асрамжийн газар, эсвэл музей бариулахад мөнгө хандивлаж болно. Харин гудамжинд суугаад гуйлга гуйж байгаа хүмүүс хураасан мөнгөө архи, эсвэл бусад муу зүйлд зарцуулдаг учир үр дүнгүй.
  • Болохгүй бүтэхгүй хүнд буруу өдөр мөнгө өгөхөд өөрөө хоосрох үндсийг тавьдаг.
  • Гуйлга гуйж байгаа хүн таниас мөнгө гуйхдаа цаанаа л шаардсан өнгө аястай байдаг. Түүний хариуд та мөнгө өгвөл энергийн түвшинд гарзын үүдээ нээж байна гэсэн үг юм. Үүнээс болж янз бүрийн байдлаар мөнгө тань урсаж нэг л мэдэхэд хоосорч мэднэ.
  • Гуйлгачинг өрөвдөх хэрэггүй. өрөвдөж байгаагаа харуулах ч хэрэггүй. Түүний зовлон танд наалдана.
  • Гуйлга гуйж байгаа хүний талархлын үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүл. Ихэнх тохиолдолд гуйлгачид талархахаасаа илүү атаархлын сэтгэл тээдэг. (Би энэ хүн шиг болох юмсан гэсэн бодлоос тэр хүний сөрөг энерги шууд танд ирнэ)
  • Наймааны тэнгэртэй хүн гэж байдаг. Худалдаа хийж байхад хамгийн анхны худалдан авагчаас тухайн өдрийн орлого шууд хамаарна. Тиймээс эхний худалдан авагчид заавал хариулт мөнгө өг. Мөнгөө тааруулж өгсөн байсан ч хамаагүй. Тэгэхдээ аз жаргал хүсч өгөх хэрэгтэй. Ингэснээр худалдаа арилжаа ивээгч хүчинд өглөг өгч буй хэрэг. Эхний орлогоо шууд зарж үрэгдүүлэлгүй хоёр гарынхаа хооронд бариад ашиг орлого хүсэмжил.
  • Мөнгөний дэвсгэртүүдэд жижиг том тэмдэгтээр нь ялгалгүй адилхан хандах хэрэгтэй.
  • Хэн сайн ажиллаөж чадна. Тэр хүн ХҮН шиг амьдарна. Хүний төлөө амьдрах нь хамгийн эмгэнэлтэй юм.
  • Хөрөнгө мөнгө ихтэй хүний өгсөн буюу түүнээс авсан мөнгийг түрийвчиндээ хадгалж байх хэрэгтэй. Энэ нь тэр хүний мөнгөний энергиэс хуваалцаж байгаа хэрэг юм.
  • Мөнгө бүхнийг шийддэг. Мөнгө бидний нэгэн адил биетэйгээс гадна сэтгэл хөдлөл, сэтгэлгээний шинжтэй. Тэднийг хайрлаж, сайхан түрийвчинд цэмцгэр хадгалж байх нь чухал. Мөнгө нь халаасанд дургүй, үнгэгдэж үрэгдэхийг тэвчдэггүй. Резинээр мөнгө боох нь мөнгөний хувьд үхэлтэй адил. Мөнгө биднийг тэдний тухай бодож буйг анддаггүй. Баян мөнгөний ченжүүд үргэлж мөнгөө тоолж түүний ихэсч байгаа талаар сайхан сэтгэгдэлтэй явдаг юм. Харин орлого буурч буй талаараа бодоод хэрэггүй. Удахгүй ихэснэ гэж бод.
  • Мөнгөгүй гэж гомдоллодог уу? Тэгвэл та мөнгөгүй л байна. Учир нь та үүнийг өөртөө итгүүлсэн шүү дээ.
  • Бусдад орлогынхоо хэмжээг нэмж хэлэх, цалингаараа гайхуулж болохгүй. Та мөнгөний энергиэ эвдэж байна гэсэн үг юм.
  • Шалаа орой угаавал эд хөрөнгөө угаана гэсэн үг. Гэрээсээ орой юу ч бүү гаргаж бай.

Мөнгө бол энерги агуулагч амьд зүйл юм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.