Түүнд дурлаагүйн 5 шинж

3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca57

Нэг л мэдэхэд бид хайртай, хайргүй нь мэдэгдэхгүй залуутай дотно харьцаанд орчихсон байдаг. Хааяа хааяа бодолд зүүгдэж, сайхан үгтэй мессеж ирэхээр нь баярладгийг бодвол дурласан ч юм шиг. Тэгсэн хирнээ бас үгүй ч юм шиг. Доорх 5 шинж танд илэрч байвал таны сэтгэл түүнд хараахан алдраагүй байна гэсэн үг.

Хол байхдаа түүний тухай бараг бодохгүй байх
Жинхэнэ гал халуун дурлалдаа шатаж яваа бүсгүйн оюун санаанаас өнөөх эрийнх нь тухай бодол гардаггүй. Гудамжаар явж байхад танихгүй эрэгтэй хүн түүнтэй адилхан харагдаад л, мессежийг нь байн байн уншаад л, дараагийн болзоогоо дахин  дахин ургуулж бодоод л. Харин түүнд дурлаагүй бол таны толгойд гэнэт гэнэт түүний тухай бодол орж ирээд л, буцаад гараад явчихна. Бодол орж ирэх мөчид ямар ч  догдлол мэдрэгдэхгүй.

Түүнийг найзууд, гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахыг тэгтлээ хүсэхгүй байх
Хэдий үнэхээр сайн залуу байсан ч, түүнийг ойр дотныхонтойгоо танилцуулахыг нэг их хүсэхгүй. Учир нь тэр танд ч бүрэн дүүрэн таалагдаж, онцгой сэтгэгдэл төрүүлээгүй байгаа учраас гэр бүл, найз нөхдөд тань таалагдахгүй байх вий гэхээс бага зэрэг эмээнэ. Эсвэл танилцуулсны дараа хүмүүс таныг яагаад хайргүй залуутайгаа хамт байгаа талаар шалгааж эхлэх вий гэхээс айдаг.

Таньгүйгээр хаа нэг тийшээ явсан ч бухимдахгүй байх
Тэр Баасан гаригт ажлынхантайгаа зугаалгаар явах тухайгаа хэлэхэд таньд огт хамаагүй юм шиг санагдана. Мөн дараагийн хагассайнд арван жилийнхэнтэйгээ уулзахаар болсон гэе. Энэ талаар дуулахад ч яг л “Маргааш би ажилдаа явна” гэж хэлэхийг нь сонсохтой адил сэтгэл хөдлөхгүй байвал “улаан дохио” асч байна гэсэн үг юм.

Түүнтэй секс хийхэд нэг их догдлохгүй байх
Ойр ойрхон бэлгийн харьцаанд ороход нэг талаар жаахан төвөгтэй, ядармаар санагддаг. Гэсэн ч хайртай хүнтэйгээ хийхэд ядрах бол нэг их асуудал биш. Харин хайргүй хүн чинь ойр ойрхон секс хийе гэхэд бүр цааргалмаар, цэрвэмээр сэтгэгдэл төрөх вий.

Таньтай уулздаг өөр залуус ганц бие эсэхийг сонирхох
Өөр залуус руу нүд унагах бол байх л асуудал хэмээн та бодож магадгүй. Гэсэн ч энэ нь та боломж олдвол өөр хүнтэй харилцаа тогтооход бэлэн байгаагийн нэг шинж юм шүү.


Түүнд дурлаагүйн 5 шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.