Дурлалынхаа тогтсон жимийг эвдэцгээе

12274399_900321046719864_5774547702278404427_nТа ижил төрлийн харилцаанд дахин дахин орсоор залхаж байна уу? Эмэгтэйчүүд бид өөрсдөө хүсдэггүй ч нэг л тогтсон дурлалын жимээр үргэлж явчихаад байдаг гэнэ. Эцэст нь шархалж үлдэхгүйн тулд өөрсдийн дурлалын жимээ эвдэцгээе.

Өөрийг нь үргэлж харддаг найз залуутайгаа муудалцаад салсан бүсгүй дараахан нь дахиад л нэг хартай хүнтэй учирчихсан, шаналаад явж байгаа дүр зураг бидний эргэн тойронд олон байдаг. Эсвэл хоосон мөрөөдлөөс цаашгүй нөхрөөсөө салаад “Одоо л нэг сайхан амьдарья” гээд өмнөх нөхрийнхөө “өрөөсөн дугуй”-тай дэр нэгтгэчих явдал цөөнгүй. Үнэхээр “Бурхан надад яагаад дандаа ийм адгийн амьтдыг нь илгээдэг юм бол?” гэсэн бодол төрөх үе бишгүй л байдаг.

Харин үүнээс эсрэгээр буюу үргэлж зан ааш, эв хав тэгширсэн сайхан залуусыг сугадаад явж байдаг эмэгтэйчүүд ч бий. Бид ихэвчлэн гадаад төрхөөрөө өөр боловч, нэг л төрлийн эрчүүдэд дурлаж, нэг л төрлийн эрчүүдийг уургалах далд хүсэлтэй байдагт учир оршино. Энэ нь бидэнд сайн муугийн аль нэг талаар нь нөлөөлдөг.

Уг үндсээс нь эхлэ
Өмнө нь гаргасан алдаагаа дахин гаргахгүйн тулд яавал дээр вэ? Хичнээн амаргүй ч гэлээ, юун түрүүнд та тийм эрчүүдийг яагаад сонирхоод байдгаа олж мэдэх хэрэгтэй.

Жишээ нь хартай эрчүүд ихэвчлэн өмчлөх хүсэлтэй, түрэмгий, эсвэл ёжтой үгтэй байдаг. Тэгвэл дээрх 3 шинжийг өөртөө агуулсан эр танд таалагддаг бол ээлжит амраг тань дахиад л нэг хартай “нөхөр” байхыг үгүйсгэх аргагүй юм.

Бидний эрчүүдийг сонгох үнэлэмж, “вкус” маань хүүхэд наснаас, том хүн болох хүртэл голчлон төлөвшдөг. Өсөж томрох хугацаандаа хайр, эр хүн, харилцааны талаар олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан бид сонголтоо хийдэг.

Таны хамгийн анх үерхсэн хөвгүүн ямар байсан бэ? Та багадаа аавтайгаа ямар харилцаатай байсан бэ? Магадгүй энэ бүхэн таны дараагийн буруу сонголтыг чиглүүлж, ухамсаргүйгээр дахин дахин өнөөх л харилцаа луугаа татагдаад байдаг байх. Тиймээс л догшин, ширүүвтэр, эсвэл бүр бүрэг ноомой залуучууд сэтгэлд илүү ойр дотно санагдаж дурлах магадлал нь өндөр байдаг аж.

Бараг л өөр лүү чинь хашгичиж, үзэл бодол зөрөлдөж, таны дээр гарахын тулд тэмцэхгүй байвал та түүнийг өөртөө хайргүй хэмээн үзэх нь холгүй болчихдог гэнэ

Жимийг эвд
Бүх залууст өөр өөрийн гэсэн сэтгэл татах увдис бий. Гэвч үнэхээр “учир ургуулвал” нэг их сайн юманд хүргэхгүй залуусын шинж хэд хэд бий. Түүнтэй дотносох тусам та өөрийнхөө талаар муугаар мэдрэх болно. Мөн түүний хажууд байхад яг өндөгний хальсан дээгүүр хагалахгүй алхах даалгавар авсан юм шиг сэтгэлийн дарамтанд, болгоомжлолд орох, эсвэл түүнийг хэзээ ч таны төлөө бүхнийг хаяхгүй гэдгийг нь мэддэг хирнээ та өөрөө хамт байхын тулд бүхнээс татгалзах шаардлага гардаг.

Түүнчлэн таны бүх найзууд, гэр бүлийнхэн тань болзсон залуу болгоныг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцээд байвал бас л нэг но-той гэсэн үг юм.

Энэ бүхнийг эвдэхийн тулд жинхэнэ хайр гэдэг таны өмнө нь туулж өнгөрүүлсэн шиг харилцааг хэлдэггүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Өөрийнхөө амрагт сэтгэл хангалуун явдаг нэгнээс зөвлөгөө аваарай. Нөхөр/ найз залуу нь түүнд яаж ханддаг, муудалцахаараа яаж эвлэрдэг, яаж халамжилдаг гэх зэргийг бүгдийг нь сонсоод өөрийнхтэйгөө тодорхой шинжүүдийг нь харьцуулж үзэхийг зөвлөж байна.

Өнөөдрийнх шигээ сонголтыг хийсээр байвал 10 жилийн дараа ямар гэр бүлтэй болсон байхаа төсөөлөөд нэг үзээрэй.


Дурлалынхаа тогтсон жимийг эвдэцгээе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.