Та том хөхтэй болохын тулд имплант тариулж силикон шахуулж болно л доо. Гэхдээ байгалиас заяасан бяцхан “охид” тань хичнээн тачаангуй болохыг та мэдэх үү?
Сүүлийн үед дотуур хувцасны дэлгүүрт зузаан хатуулгатай хөхний даруулга хайж орж ирэх бүсгүйчүүд улам цөөрсөөр байгаа гэнэ. Учир нь байгаагаараа сайхан харагдахыг хүсэгчид олон болоод байгаа аж. Шинжлэх ухаан ч жижиг хөх том хөхнөөс давуу талаараа хавьгүй олон болохыг нотлоод байгаа гэнэ. Уншаад, инээмсэглээд, толгойноосоо хиймэл аргаар хөхөө томосгох бодлоо багасгаарай бүсгүй минь.
Жижиг хөх илүү их таашаал авчирдаг
Виеннийн их сургуулиас гаргасан судалгааны хариугаар том хөх заримдаа таашаал авах нь бага байдаг аж. Учир нь том хөхөнд жижгээс илүү зузаан өөхөн давхарга байдаг ба хамгийн их мэдрэлийн цэгүүдтэй булчирхайт давхарга нь илүү нимгэн байдаг гэнэ. Харин жижиг хөхний булчирхайт давхарга өдөөлтийн үеэр сэрэхдээ амархан байдаг. Мөн жижиг хөх илүү хөнгөн учраас уян хатан, зүйл зүйлийн хөдөлгөөнд ордог. Гэвч том “охид”-той бүсгүйчүүд минь сэтгэлээр битгий унаарай. Залуугаас тань шаардах хичээл зүтгэл л жаахан нэмэгддэг болохоос таашаал авахгүй удна гэсэн үг биш юм.
Тэд таныг илүү эрүүл байлгана
Том хөхийг өөрөө шалгаж, эрүүл эсэхийг нь мэдэхэд жижгээсээ илүү хэцүү байдаг. Учир нь нимгэн давхаргууд дээр хуруугаараа дарж мэдрэхэд илүү хялбар мэдрэгддэг. Мөн том хөх хүзүүнд илүү ачаалал өгдөг учир хүндэвтэр жингээрээ дарж амархан ядраах гээд байдаг талтай. Түүнээс гадна энэ нь толгой өвдөхөд ч бас нөлөөлдөг.
Залуугаараа илүү удаан харагдана
Том хөх унжихдаа амархан учраас дунд эргэм насанд хүрээд ирэхээр овор нэмэх гээд байдаг. Харин жижиг хөхтэй эмэгтэйчүүдийн насыг хүй нэгдлийн үеэс л хараад тодорхойлох хэцүү байжээ.
Та А, Д размерийн алийг нь ч өмсдөг бай, төрөлхийн гоо үзэсгэлэн үргэлж таныг “төрөлхийн төгс” харагдуулдаг гэдгийг бүү мартаарай.