Бяслагтай бялуу хийх хялбар жор

1182834Анх Эртний Грекийн ихэс дээдэс бяслагаар зуурсан бялууг хийлгэж зооглодог байжээ. Харин бяслагтай бялуу /cheese cake/ нь өдгөө дэлхийн олон орнуудад түгээмэл болж, баярын ширээг чимэглэдэг амттаны нэг болж чадсан байна. Гоолингоогийн уншигч эзэгтэй нартаа салахын аргагүй сайхан, зөөлөн амттай бяслагтай бялуу хийх жорыг бэлдлээ.

Бисквитний орц:
500 гр зөөлөн бяслаг
120 гр элсэн чихэр
3 хоолны халбага сүүн крем
3 өндөг
1 цайны халбага ваниллын охь

Доод бүрхүүлний орц:
4 хоолны халбага масло
2 хоолны халбага элсэн чихэр
400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэг

Дээд бүрхүүлний орц:
500 мл цөцгий
1 1/2 хоолны халбага элсэн чихэр
1 цайны халбага ваниллын охь

Жор:
1. Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холь. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой. Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ваниллын охио хийж дахин хутгана. Бэлэн болсон зуурмагийг түр амраа.
2. Маслоо хайлуулаад, 2 хоолны халбага элсэн чихэрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэн жигнэмэгээ бага багаар нь хийж холь. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хэвэнд жигд тараана.
3. Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хэвэндээ хийгээд 350 градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө.
4. Элсэн чихэр, цөцгий, ваниллын охь гурваа холиод хөргөсөн бялуун дээр тарааж 375 градуст 10 минут жигнэнэ.
5. Бялуугаа гаргаад 6 цаг хөргөгчинд байлгасны дараа идэж болно.


Бяслагтай бялуу хийх хялбар жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.