Таны нүүрний хэлбэрт ямар төрлийн үс засалт тохирох вэ?

Зуны налгар өдрүүдэд хуучин засалтаасаа уйдан, үсээ шинээр засуулахаар зэхэж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Өөрийн царай төрх, нүүрний хэлбэрт тохируулан үсээ хэрхэн засаж, янзлах талаар маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.  Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
Царайны хэлбэр
Энэхүү зургаас та өөрийн царайны хэлбэрийг ямар төрөлд хамаарахыг хялбархан мэдэх боломжой. Мөн хэрвээ хараад эргэлзээ төрж байвал доорх бичлэгээс хэрхэн хэмжээ авч, царайны хэлбэрээ тодорхойлохыг суралцаарай.
Дугуй хэлбэр
Хэрвээ та дугуй хэлбэрийн царай төрхтэй бол танд иймэрхүү урт шулуун, эсвэл шаталсан тайралт маш гоё харагдана. Мөн та урт шулуун үстэй бол нэг талын үсээ унжуулан, нөгөө талын үсээ чихний ардуур хийхийг зөвлөж байна. Ингэснээр царай илүү зууван, жижигхэн харагддаг.
Мөн хажуу тийшээ унжуулсан долгионтой, урт үс ч мөн сайхан харагддаг. Дугуй царайнд үсийг хойшлуулах, хажуу тийшээ хагалах нь илүү зохимжтой. Мөн бараан өнгийн үс нь царайг илүү гонзгойвтор харагдуулдаг бол цайвар үс илүү өнгөлөг, гэгээлэг харагдуулдаг байна.
Мөн дундуур нь хагалах, эсвэл хуваахгүй өөрөөр нь хагалах нь зохимжтой. Анхааруулахад энэ төрлийн царайнд “чёлк” буюу урдууруу үс тайрах, унжуулах нь зохимжгүй. Царайг улам бүр бөөрөнхий, хацрыг том харагдуулдаг ажээ. Тиймээс хэрвээ та үсээ засуулахаар зэхэж байвал анхаарах нь зүйтэй.
Зууван хэлбэр
Зууван хэлбэрийн царайнд бүхий л төрлийн засалтууд маш гоё харагддаг. Энэ төрлийн царайнд зохихгүй үсний засалт гэж үгүй юм. Гэвч урт шулуун үс царайг улам гонзгой харагдуулах хандлагатай. Мөн “чёлк” сайхан харагддаг. Хөвсгөр, долгионтой засалт илүү тохиромжтой.
Долгионтой, хөвсгөр, буржгар, том долгионтой үс нь энэ төрлийн царайнд тун ч тохиромжой. Учир нь маш эмэгтэйлэг, сонгодог харагдуулж чаддаг. Аль болох үсээ хөвсийлгөж, торгомсог зөөлөн байдалд нь анхаарах хэрэгтэй.
Зууван нүүрэнд хамгийн тохиромжтой засалт бол богино, долгионтой хэлбэр юм. Энэхүү засалт нь таны царайг илүү тодотгож, маш үзэсгэлэнтэй харагдуулах болно. Тиймээс хэрвээ богино засалт хийлгэхээр зэхэж байвал битгий эргэлзээрэй.
Дөрвөлжин хэлбэр
Дөрвөлжин хэлбэртэй нүүрэнд шулуун, дундуураа хагалсан, эрүү хүргэм урттай үс сайхан харагддаг. Энэ нь нүүр болон эрүүний хэлбэрийг засаж харагдуулдгаараа онцлогтой.
Чёлктой, урт шулуун үс нь таны эрүүг далдалж, нүүрний тань хэлбэрийг засч өгдөг байна шүү. Мөн үсээ бага зэрэг шатлалтай тайрах нь илүүтэй зохицох төдийгүй таны дутагдлыг давуу тал болгон харуулах аж.
Зүрхэн хэлбэр
Урт долгионтой үс нь таны урт эрүүг илүүтэй тодотгож, үзэсгэлэн төгс харагдуулах болно. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн эрүүгээ нуух гэж хичээх боловч үүнийгээ өөрийн нэрийн тэмдэг болгож, итгэл төгс байх нь тун ч сайхан харагдана.
Богино үс нь таны царай төрхтэй маш сайхан зохицох болно. Нүүрний хэлбэрийг цэгцтэй харагдуулах төдийгүй өө сэвийг тань далдалдаг байна.

Таны нүүрний хэлбэрт ямар төрлийн үс засалт тохирох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.