Хөгжмийн ертөнцийн амьд домог Адель

 

Хүчтэй өвөрмөц дуу хоолойгоороо дэлхийн дахинд нэр алдар нь түгэж буй дуучин Аделын амьдрал уран бүтээлийн талаар та бүхэндээ хүргэж байна. Өнөө цагийн алтан гургалдай гэгдэх Адель 1988 оны 5 -р сарын 5 нд төрсөн. Өдгөө 29 нас хүрч буй алдартан бүсгүйд байхгүй зүйл гэж үгүй.
Түүнийг бага байхад нь аав Эванс ээжтэй нь орхиод явсан гэдэг. 3 настай байхаасаа ээж Пэннигийнхээ хамт амьдарчээ. 4 нас хүрээд дуулж эхэлсэн бөгөөд ихэнх цагаа унших, дуулахад зориулдаг байжээ. 6 настай байхдаа “Матилда” номыг уншиж дуусгасан байна. 1997 он буюу түүнийг 9 настай байхад ээж нь ажил хийхийн тулд  Английн өмнөд эрэг  Брайтон руу нүүсэн байна. Үүнээс хойш 2 жилийн дараа Лондонд эргэн ирсэн бөгөөд 16 настай байхдаа  ”Hometown Glory” хэмээх дуугаа бичиж байжээ.
Ийнхүү дуу хөгжимд улам ихээр дурлан “BRIT School for Performing Arts & Technology” сургуульд суралцан 2006 онд төгсжээ. 2007 оноос түүний уран бүтээлийн гараа эхэлсэн бөгөөд тухайн ондоо өөрийн зохиосон дуугаа цацсан байна. Залуу шинэхэн уран бүтээлч бүсгүй жижиг, хандивын тоглолтонд оролцож, дуунуудаа нийтэд хүргэхийг зорьж байлаа. Түүний сургуульд байхдаа бичсэн 3 дууг найз нь Myspace – дээ тавьснаар XL record  – той гэрээ хийх болов. Үүнээс хойш 1 жилийн дараа “19″ хэмээх анхны цомгоо нийтийн хүртээл болгосоноор Их Британи даяар алдартай болсон юм. Дууны жагсаалтуудыг тэргүүлэн, 2009 онд анхны Гриммын шагналаа хүртлээ. Үүгээр ч зогсохгүй тухайн оны шилдэг уран бүтээлч, шилдэг эмэгтэй поп дуучин болов.
Image result for adele
2011 онд буюу 21 настайдаа “21″ нэртэй дараагийн цомгоо гаргаж олон шагналын эзэн болж, дэлхийн даяар олон сая сая шүтэн бишрэгчтэй болсон билээ. Billboard болон дэлхийн 26 орны хитийг тэргүүлэн, алдарт Уитни Хюстаны амжилтыг хүртэл эвдсэн гайхалтай уран бүтээлч болов. Түүний цомог дэлхий даяар 31 сая хувь борлогдсон байна. Мөн 2 дуу нь зэрэг “UK chart” -д  шилдэг 5 дуунд багтаж, Billboard- ын “Hot 100″ жагсаалтанд 3 – н дуу нь дараалан тэргүүлсэн анхны эмэгтэй уран бүтээлч болж Гиннессийн номонд бичигдсэн юм.  Шилдэг цомог, Оны шилдэг дуу бичлэг, Шилдэг поп гоцлол цомог, Шилдэг клип, Шилдэг бие даасан тоглолт зэрэг зургаан номинацид нэр дэвшиж бүгдэд нь шалгарчээ. Адель үүгээрээ Бионсегийн амжилтыг давтаж Гриммийн наадмаас нэг үдэш хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй дуучин болсон юм. Гэвч энэ их амжилтын хажууд саад тотгор ч учирч байлаа. Хоолойны хагалгаанд орж, хэсэг уран бүтээлээ завсарлах болов.
Image result for adele

Ийнхүү хэсэг завсарласаны дараа 2012 онд “Жеймс Бонд” киноны дууг нийтийн хүртээл болгож, “Оскар” – ын эзэн болов. Тухайн онд бяцхан хүүтэй болсон юм. 2013 онд Английн Букингем ордонд үндэсний хэмжээнд нөлөөтэй байсан алдартнуудыг шагнасан юм. Тэдний нэг нь дуучин Адель байлаа. Тэрбээр хунтайж Чарльзын гараас “MBE авардс”-ын шагналыг хүлээн авсан бөгөөд ордны дээдэстэй гар барин мэндчилсэн байна.

Image result for adele

Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаж гэр бүл, бяцхан хүүдээ анхаарал тавин аж төрсөн дуучин Адель “25″ нэртэй цомгоо гаргасан нь  өмнө нь бичигдэж байсан уран бүтээлчдийн рекордыг эвдэж чадлаа. Түүний шинэ цомог долоо хоногт 3 сая хувь борлогдож байсан ба энэ нь уран бүтээлчдийн дундах хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. “25″ цомогт багтсан Hello дуу нь Youtube сайтад тавигдсанаасаа хойш 24 цагийн дотор 1 тэрбум 200 сая гаруй хүн үзсэнээрээ Тайлор Свифтийн амжилтыг эвджээ.

Image result for adele

Адель American Music Awards, BBC Music Awards, Billboard Music Awards, BBC Radio 1 Teen Awards, Academy Awards, Independent Music Awards, Австралийн APRA Awards, The Arqiva Commercial Radio Awards зэрэг шагнал гардуулах ёслолуудаас 263 номинацид нэр дэвшиж 121 номинацид ялалт байгуулжээ.

Undesten.mn

Хөгжмийн ертөнцийн амьд домог Адель
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.