«Нөхрүүдийн дэлгүүр»

1502266574598ac4ce30ca4

Нэг хотод эмэгтэйчүүд нөхөр болох хүнээ худалдан авч болдог дэлгүүр нээгджээ. Орох хаалганы хажууд дэлгүүрийн ажиллах зарчмыг танилцуулсан заавар байна:

  1. Эмэгтэй хүн амьдралдаа нэг л удаа энэ дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй.
  2. Дэлгүүр 6 давхар бөгөөд давхар дээшлэх тутам эрчүүдийн чанар сайжирна.
  3. Та аль нэг давхраас сонголтоо хийх, эсвэл дээшээ явах боломжтой.
  4. Харин дээшээ гарсан хойноо аль нэгэн давхар руу буцаж ирэхийг хатуу хориглоно.

Нэгэн эмэгтэй удтал тээнэгэлзсэний эцэст «Нөхрүүдийн дэлгүүр»-ээс заяаныхаа ханийг авахаар шийдэж л дээ.

Дээрх заавартай сайтар танилцаад 1-р давхарт орж ирэв. Энд «Ажил эрхэлдэг эрчүүд» гэсэн хаяг өлгөөтэй байна. Эмэгтэй тоомжиргүй инээмсэглээд шууд 2-р давхрыг чиглэв.

2-р давхарт: «Ажил эрхэлдэг, бас хүүхдэд хайртай эрчүүд» гэсэн хаяг байна. Эмэгтэй бас л тоосонгүй 3-р давхартгарлаа.

Энд «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан эрчүүд» гэсэн хаяг өлгөөтэй байв.

«Үгүй ер! Ийм юм бас байдгаа!» хэмээн эмэгтэй гайхав. Гэсэн ч тэр дээш гарахыг яарлаа.

Харин 4-р давхарт: «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан, гэрийн ажилд тусалдаг эрчүүд» гэсэн зарлал байжээ. «Мөн догь оо!» гэж бодсон эмэгтэй 5 давхарт гүйн гарч ирэв.

5-р давхарт «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан, гэрийн ажилд тусалдаг, маш романтик эрчүүд» гэсэн зарлал байлаа. Эмэгтэй эндээс нөхөр сонгохыг маш ихээр хүсэж байсан ч, илүү сайхан зүйл горьдон 6-р давхар руу гүйлээ.

Гэтэл тэнд «Та энд гарч ирсэн 2816973 дахь эмэгтэй боллоо. Харамсалтай нь энд эрчүүд байхгүй. Эмэгтэй хүний шуналт хүслэнг хангах боломжүй гэдгийг нотлохын тулд л энэ давхар байдаг юм. Манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлалаа!» гэсэн бичигнээс өөр юу ч байсангүй.

Жич: «Нөхрүүдийн дэлгүүр»-ийн яг эсрэг талд «Эхнэрүүдийн дэлгүүр» ажиллаад удаж байна. 1-р давхарт «Сексэд дуртай хүүхнүүд» бий. 2-р давхарт «Сексэд дуртай, баян хүүхнүүд» байдаг. Харин бусад 3-6 давхар руу одоогоор нэг ч эр хүн шагайж үзээгүй байгаа аж…


«Нөхрүүдийн дэлгүүр»
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.