Аз жаргалын зуршлууд

5636

“Аз жаргалтай мэдрэмжийг нэмэгдүүлэх 10 батлагдсан арга”
Ихэнх хүмүүс аз жаргалгүй байдлыг өөрсдөө сонгодгоо мэддэггүй. Мөн өөр хэн ч биш, өөрөө л сэтгэл дотроо аз жаргалыг сонгочихвол инээмсэглэлээр бялхана гэдгээ мэддэггүй нь бүр ч харамсалтай. Оюун санаагаа жаахан л өөр юманд хандуулвал амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно.

1. АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГАА МЭТ ААШИЛ
Гунигтай үед ч тэр чин сэтгэлээсээ инээмсэглэх нь илүү олон инээмсэглэсэн, жаргалаар бялхсан хүмүүсийг урин дуудах болно. Бухимдалтай байдал илүү олон бухимдалтай хүмүүсийг л даллана гэдгийг санаарай.

2. ХОРОМ МӨЧ БҮРЭЭС БАЯР БАЯСЛЫГ ЗУЛГАА
Аз жаргал бол заавал гайхалтай, ид шидийн юм шиг тохиолын үр дүнд бий болдог зүйл биш. Харин амьдралдаа тохиолдсон жижиг ч болтугай өөдрөг зүйлийг олж харснаар аз жаргалтай болдог.

3. ЦАГ ХУГАЦААГАА ХЯНА
Аз жаргалтай хүмүүс амьдралаа удирдаж чаддаг. Тэд өдөр бүр өөртөө бодит зорилгыг тавьж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлснээр илүү ач холбогдолтой, үр бүтээлтэй мөчүүдийг өнгөрүүлдэг аж.

4. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙ
Тогтмол дасгал хийдэг хүмүүс хийдэггүй хүмүүсээсээ илүү өөдрөг, амьдралын эрч хүч идэвхтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Зөвхөн жингээ хасах гэж биш, өөрөөсөө гэрэл цацруулахын тулд дасгал хийцгээе бүсгүйчүүд ээ.

5. САЙН УНТАЖ АМАР
Сайн амарч, өөрийнхөө энергийг цэнэглэж авахгүй бол тархи маань өдөр тутмын ажлын стрессийг дийлж чадахгүй.

6. ДУУ АЯЛ
Хөгжилтэй дуу аялах нь сэтгэл санааны байдлыг эрс дээшлүүлдэг хялбар бөгөөд өндөр нөлөөтэй арга юм. Тиймээс дууг зөвхөн сонсох биш дагаж дуулаарай. Мөн зөвхөн дагаж дуулалгүй толгой, биеэ хэмнэлд нь тааруулан хөдөлгөвөл та агшин зуурт ямар их аз жаргалтай болохоо хараад гайхна даа.

7. АМЬТАН ТЭЖЭЭ
Муур, эсвэл нохойныхоо зөөлөн үсийг илээд суух нь сэтгэлзүйг тайвшруулах үйлчилгээтэй.

8. БАГА Ч АТУГАЙ СҮСЭГЛЭ
Ямар нэг юмыг идэвхтэй шүтдэг, сүсэглэдэг хүмүүс ямар нэг юманд санаа зовних, сэтгэлээр унах нь хамаагүй бага байдаг нь нотлогджээ. Хэрэв та үнэхээр шашин шүтдэггүй бол ямар нэг юанд үнэн сэтгэлээсээ дуртай бол. Тэр нь яруу найраг, дуу хөгжим, гар урлал гээд юу ч байж болно. Гол нь та тэндээсээ эрч хүч авдаг байх хэрэгтэй.

9. ДОТНЫ ХҮНТЭЙГЭЭ ХАМТ БАЙ
Хамгийн ойр дотны хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь хүний энергийн түвшинг дээшлүүлнэ. Бид хайртай хүнээсээ тайвшрал, өөртөө итгэх итгэлийг олж авдаг.

10. ХОТООС ЗАЙДУУ ГАР
Долоо хоногт нэг удаа ч болов хотын чимээ шуугиан, завгүй амьдралын хилийг давж, байгальд гар. Голын урсгал, салхины чимээ, өвсний сэрчигнээн гээд бүх чимээ таньд өвөрмөц аялгуу тоглож өгч, аз жаргалыг бэлэглэнэ.

Энэ 10 зуршил бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болохуйц хамгийн энгийн зүйлс. Гэсэн хэдий ч сэтгэл санааг дээшлүүлэх тал дээр хамгийн нөлөөтэй аргууд аж.


Аз жаргалын зуршлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.