Гэргий байхын алтан дүрмүүд

49o2renphu8qq5arrsuikigt5r

- ГЭР-ГИЙ байх эсвэл АВ-ГАЙ байх эсэхээ эмэгтэй хүн өөрөө л мэднэ. Гэргий нар бол нөхрөө ажлаа тараад гэрийнхээ халуун дулаан уур амьсгалыг, эхнэрийнхээ гарын хоол, зөөлөн халамжтай байдлыг санасандаа өөрийн эрхгүй тэмүүлэх сэтгэлийг бий болгогчид. Хари авгай нар бол гэртээ очихоос халширч, уулзахаас төвөгшөөх, өөр эмэгтэйн энгэрт хошуурах сэтгэлийг бий болгогчид.

- Эрчүүдийг хоёр төрөлд хуваадаг. Эхнийх нь эхнэрээ айлгүйтэж эрхлэхэд дуртай эрчүүд. Хоёр дахь нь эхнэрээ өөрт нь эрхлэхэд БҮР дуртай эрчүүд.

- Нөхрийнхөө хажууд үргэлж сайхан харагд. Энэ нь түүнд дарлуулж, хүссэнээр нь бай гэсэн үг огт биш юм. Нөхрийнхөө хажууд арчилгаагаа алдана гэдэг бол хүч чадлаа тэр чигт нь алдаж байна гэсэн үг. Тиймээс шөнө бүр нөхрөө унтсаны хойно унтаж, өглөө нөхрөө сэрэхээс өмнө сэрээд өөрийгөө тольдож бай.

- Нөхрийнхөө хийсэн жаахан ч атугай сайн үйлсэд нь магтаалын үг хэл. Цаасан малгай өмсгөхөөс бүү эмээ. Тэд цаасан малгайгаар гангарах дуртай жаахан хүүхдүүд гэдгийг санаарай. Хэрэв тэгж чадвал тэд таниас илүү их сайшаал хүртэхийн тулд урьд нь гаргадаггүй байсан хичээл зүтгэлийг гаргана.

- Эрэгтэй хүний түрийвч, гар утас хоёрыг нь нэгжихээс аль болох зайлсхий. Ер нь эрчүүд эрх чөлөөнд дуртай шувуухайнууд. Ялангуяа энэ хоёр эд зүйлийг нэгжсэн нь тэдэнд амархан баригддаг. Өөрийг нь гэм зэмгүй үед нь хардвал, харин ч бодоогүй сэдлийг төрүүлээд өөр бүсгүй лүү явчихаж магадгүй.

- Хадам ээжийнхээ талаар муу үг бүү унагаа. Эрчүүдийн хамгийн эмзэглэж хүлээж авдаг сэдвүүд бол тэдний бэлгийн чадавхи, ээж, удам судар, хөгшрөлт 4 юм. Эдгээрийн талаар тоглоом шоглоом бүү хий. Тэр хэзээ ч мартахгүй.

- Ямар нэг зүйл нөхрөөрөө авахуулахыг хүсч байна уу? Тэгвэл “манай найз А тийм юмтай байхад надад байхгүй байна”, гэх юм уу, “чи ер нь надад хэзээ ч олигтой юм авч өгдөггүй” мэтийн үгсээр өөрийг нь шордож огт болохгүй. Оронд нь тохиромжтой үеийг хүлээж байгаад “хань нь тийм юм авмаар байна, хоёулаа энэ амралтын өдрөөр цуг явж сонгох уу” гэх маягаар асуу.

- Дээрх дүрмүүдийг мөрдөж байгаагаа хэзээ ч эр хүний эрхшээлд орлоо хэмээн бүү сэтгэ. Харин ч та өөрөө нөхрөө хүссэнээрээ байлгаж байгаа явдал гэдгийг та аажимдаа ойлгох болно.


Гэргий байхын алтан дүрмүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.