Эр хүний биеийн хэлэмж – Бидний мэдэхгүй шинэ тайлбар

35

Биеийн хэлэмжийн талаар ихэнх хүмүүсийн буруугаар ойлгодог хэд хэдэн хөдөлгөөн байдаг гэнэ. Жишээлбэл эрэгтэй хүн хэрэв хамрандаа хүрч байвал түүнийг худлаа хэлж байгаагаар тайлбарлах нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь бодлыг  ч илэрхийлж болдог талтай.

Таныг ярьж байхад гараа зөрүүлж зогсох
Ийм хөдөлгөөн хийхэд нь бид түүнийг ярианд тань эсрэг байр суурьтай хандаж, эсвэл огтхон ч ойшоохгүй байгаагийн шинж гэж ойлгодог. Гэтэл зарим тохиолдолд эрчүүд ямар нэг асуудлыг шийдэхийг оролдох үедээ гараа энгэртээ зөрүүлж зогсдог гэнэ. Ийм үйлдэл нь түүнийг баруун зүүн тархиа хоёуланг нь ажиллуулахад дөхөм болгодог аж. Тиймээс  тэр таны яриаг анхаарахгүй байгаа биш, харин ч нухацтай сонсоод бодолцож байгаагийн тэмдэг байж мэднэ.

Урагш бөхийж, тань луу ойртох
Энэ хөдөлгөөнийг биеийн хэлэмжийн толинд таныг илт сонирхож байгаагийн шинж хэмээн тайлбарласан байдаг. Гэвч бүх тохиолдолд шохоорхлын утга агуулдаггүй гэнэ. Болзоот залуу чинь тань луу бөхийж ойртох үедээ харц нь тохой руугаа чиглэж буй эсэхийг анзаараарай. Хэрэв тэр таныг үнэхээр шохоорхож байгаа бол тохойгоо өвдөг, эсвэл урдах ширээн дээрээ тавиад, тань луу бөхийх үедээ хардаг юм байна. Харин тань луу бөхийж ойртсон ч тохойгоо хараанаасаа хол байлгавал тэр таныг сонирхоогүй ч байж мэдэх талтай.

Хамрандаа хүрэх
Бүх хүмүүс энэ үйлдлийг худлаа ярьж байгаан тэмдэг гэдгийг мэднэ. Гэхдээ ямар тохиолдолд хамрандаа хүрч байгааг нь сайн анзаараарай. Хэрэв тэр ямар нэг зодоон цохион, ажил дээр гарсан асуудал, даргынхаа уур уцаарын талаар ярьж байхдаа хамраа маажвал энэ нь түүнийг стресстэй, бухимдалтай байгаагийн шинж аж. Мөн хэрэв унтлагын өрөөнд байхдаа хамрандаа хүрвэл энэ нь сэрэл хөдөлсний шинж ажээ.

Эрхий хурууг эрүүнийхээ доор бариад, долоовор хуруугаар уруулынхаа доод хэсэгт хүрэх
Энэ бол бодолд автсаныг илэрхийлэх сонгодог хэлэмж мөн. Гэвч долоовор хуруу уруул хамар хоёрын завсар хүрч байвал тэр дотроо “Би чиний ярьсандаа санал нийлэхгүй байгаа ч, чимээгүй л байя даа” хэмээн бодож байдаг юм. Тиймээс жирвээ сахалныхаа хэсэгт хуруугаа хүргээд байвал тэр таньтай зөрөлдөж байгаа хэдий ч дуугүй байхыг хүсч буйн илэрхийлэл гэнэ шүү.


Эр хүний биеийн хэлэмж – Бидний мэдэхгүй шинэ тайлбар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.