Нэвтрүүлэгч Д.Одзаяа оросын алдартай түргэн хэллэгээр олныг алмайруулав

3b2111fa42905c01original

МҮОНТ-ийн залуу үеийн төлөөлөл болж яваа Д.Одзаяа “Цагийн хүрд” хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр ажиллахаас гадна томоохон байгууллагуудын сурталчилгааг хийгээд чамгүй алдаршсан. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн энэ бүсгүй ажлын гараагаа тус телевизээс эхэлснээр өөрийгөө олонд таниулж, мэдлэг боловсролоо ахиулахад дөхөм болсон гэдэг. Тиймдээ ч, олонд танигдсан чадварлаг нэвтрүүлэгчдийн залгамж халааг төвөггүйхэн үргэлжлүүлж буй түүнийг сонирхсон хүмүүс цөөнгүй байгаа болов уу.

Царай зүс, бие галбир хийгээд гоёл зүүсгэлээрээ цаг ямагт олны анхаарлыг татаж байдаг Д.Одзаяа өнгөрсөн жил ажлынхаа бэлтгэлийг хэрхэн хийж буй бичлэгээ цахим ертөнцөд тавьснаар чамгүй шуугиан тариад авсан. Нэвтрүүлэгч бүсгүй баргийн хүн уншихад бэрх, толгой холбосон бичмэлийг яг л түргэн хэллэг мэт уншихдаа маш тод, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн нь үзэгч фэнүүдийнх нь гайхлыг төрүүлсэн биз ээ. Үг хэллэгийн уран яруу, ойлгомжтой байдлын нэг илэрхийлэл нь энэ байсан.

Тэгвэл өдгөө нэвтрүүлэгч Д.Одзаяа дахин нэг сюрприз барьж, оросын алдарт түргэн хэллэгээр бас л “гайхуулаад” авчээ. Ямар ч түгдэрч гацсан зүйлгүй, дуржигнатал нь унших түүний ур чадварыг гайхаж, биширсэн цахим ертөнцийнхөн өөр хоорондоо энэхүү бичлэгийг нь дамжуулсаар байна.

 

С.Бамбар

factnews.mn


Нэвтрүүлэгч Д.Одзаяа оросын алдартай түргэн хэллэгээр олныг алмайруулав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.