Таны хүүхэд төрөлхийн авъяастан уу?

2373586_orig

Бяцхан хүүхэд тань цэцэрлэгтээ багшийнхаа үгэнд орохгүй “чихэнд хонх уяад” байна уу? Энэ тийм ч муугийн шинж биш гэнэ. Олон алдартнууд багадаа багшийнхаа хэлсэн үгнээс зөрдөг байсан. Энэ нь тэдний аливааг өөрийнхөөрөө хийх гэсэн хүсэл эрмэлзэл, бүх хүний явдаг замаас өөрийг сонгох оролдлогын эхний шат байжээ. Бүр зарим алдартнуудад хичээл огт хэрэггүй мэт санагдаж, сургуулиа хаяад явж байсан ч түүхтэй.

Их Британийн нэгэн судалгаагаар 4-6 настнуудад дараах шинжүүд илэрч байвал тэр төрөлхийн авъяастан, гоц суутан болох магадлал өндөр гэнэ.

1. Олон зүйлийн талаар сонирхож шохоорхох
2. Ухаалаг асуулт асуух
3. Жаахан хүүхдийн тэр бүр мэдмээргүй баялаг үгсийг ашиглаж, бүрэн өгүүлбрээр ярих
4. Тулгарсан асуудлыг тэрүүхэндээ өвөрмөцөөр шийдэхийг оролдох
5. Ой ухаан сайтай байх
6. Өчигдөр нь сурсан зүйлээ өнөөдрийнхөө үйлдэлд ашиглахыг оролдох
7. Аль болох ээж ааваасаа туслалцаа авалгүй, өөрөө би даан юм хийхийг эрмэлзэх
8. Болсон явдлаa нэмж хачирлаж ярих, өөрсдөө түүх үлгэр зохиохдоо гарамгай байх
10. Юмыг хурдан сурах
11. Бусад хүүхдүүдээс төсөөлж ургуулан бодох чадвараараа илүү байх
12. Ямарваа нэг юмыг логикийн зөв дэс дараалалтай өрж тавихыг хичээх
13. Өөрийнхөө бяцхан ч бай үзэл бодолд тууштай хандаж, маргалдах, тэмцэлдэх
14. Өөрийгөө сорих дуртай байх

Таны хүүхдэд дээрх шинжүүд бүгд илрэхгүй ч байж болно. Гэвч дийлэнх нь илэрвэл та тун азтай ээж юм! Ирээдүйд цахиур хагалах, магадгүй хүн төрөлхтний түүхэнд шинэ нээлт хийх авъяастан таны гэрт бойжиж байгаа юм байна.


Таны хүүхэд төрөлхийн авъяастан уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.