Өмнөд Солонгост элсний уран зураг туурвигч Монгол бүсгүй

Элсний уран зураач Б.Батзаяа гэх бүсгүй 16 жилийн өмнө БНСУ-г зорьжээ. Тэрбээр Дархан хотод төрсөн бөгөөд Сэтгэмж дээд сургуулийн дизайнерын ангийг дүүргэжээ. Б.Батзаяа уран бүтээлийн гараагаа керамик эдлэлээр эхлүүлж 2012 онд урлагийн шинэ төрөлд тооцогдох “Sand Art” төрлөөр бүтээл туурвиж эхэлсэн гэдэг. Түүнчлэн БНСУ-д энэ зохиогдсон шилдэг элсний уран зураачдын тэмцээнд оролцож Монголын түүх соёлыг сурталчилсан байна. Энэ үеэр Алтаргана дууны аянд Монголын түүхийг багтаан харуулсан юм.
Б.Батзаяа хэлэхдээ “Өмнөд Солонгост уран бүтээлчийн чиглэлээр ажилд орох хүндрэлтэй байдаг. Жилд 5000 гаран уран бүтээлч бэлтгэдэг том зах зээл учраас тэр шүү дээ” гэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд элсний уран зургаар мэргэшиж БНСУ дахь шилдэг уран бүтээлчдийн нэг болж чаджээ. Элсний уран зургийг Канадын уран бүтээлч Каролин Лаф 1969 онд “Петр ба чоно” хүүхэлдэйн киногоор шинэ урлагийн төрлийг үүсгэн байгуулсан аж. Тус урлагийн төрөл нь элсээр зураг зурж нэг түүхийг нөгөө түүхээр аажмаар өөрчилдөг онцлогтой.


Өмнөд Солонгост элсний уран зураг туурвигч Монгол бүсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.