Яаж нэр хүндтэй охин болох вэ?

mtQzcpK/Өсвөр насны охидод/

Нөхдийнхөө, хамт олныхоо дунд нэр хүндтэй охин байхынг хүсдэггүй хэн байх вэ. Бусад охид чамаас үлгэр жишээ авч, чиний үгийг сонсч, хүндэтгэж, бахархаж байгаасай хэмээн хүсч байвал дараах зөвлөгөөг дагаад үзээрэй. Өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Хүмүүстэй анх уулзаж байхдаа сайхан сэтгэгдэл төрүүл. Анхны сэтгэгдлийг ганц л удаа төрүүлж болох учраас хүмүүст анх уулзахаасаа л өөрийнхөө сайн талыг таниулж, зөвөөр ойлгуулж сураарай.

o Уулзаж байгаа хүнийхээ нүд рүү хар. Шал ширтэж болохгүй. Энэ нь чамайг өөртөө итгэлгүй, эсвэл уулзаж байгаа хүндээ дургүй байга мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Толгойгоо үргэлж дээш өргөгтүн.

o Инээмсэглэ. Өөрийгөө тийм ч сайхан инээмсэглэлтэй гэж боддоггүй бол тольны өмнө сургуулилт хийгээд үз. Танд сайхан зохих инээмсэглэл байж л таараа.

o Ариун цэвийг сайн сахиарай. Хоол идсэнийхээ дараа заавал бохь зажилж, үс, хумс, биендээ онцгой анхаарлыг үргэлж хандуулж бай. Ариун цэврээсээ хэзээ ч бүү хойш суу. Зарим нэг өдөр үс тослогтчихсон байсан ч залхуу хүрсэндээ тэр чигтээ гарчихдаг уу? Тэгвэл яг тэр өдрүүд чинь л чиний нэр хүндэд сэв суулгана гэдгийг сайн санаарай охин минь.

o Биеэ авч явах байдал ч бас их чухал. Алхахдаа гараа хэтэрхий их савлах, эсвэл мөрөө унжуулж, бөгтийж явдаг охин хэнд ч онцгой сайхан харагдахүй нь олйгомжтой. Ирээдүйнхээ төлөө яг өнөөдрөөс нуруу цэхлэх, гэдэс чангалах дасгалыг хийж эхлээрэй. Нэг чангарсан гэдэс тэр бүр харвинтай болдоггүй сайн талтай шүү. Мөн эрүүгээ үл ялиг өргөсхийсөн байдалтай алхаж сурагтун.

o Бусдын хэлж байгаа үгийг маш сайн сонс. Өөрийнхөө яриаг ч бас сайн сонс. Хэрэв чи “Би” төвт яриаг хэтэрхий их ярьдаг бол өөрийгөө нэр хүндтэй гэж боддог авч үнэн хэрэгтээ бусдад онцгүй сэтгэгдэл төрүүлдэг охидын нэг болно шүү.

o Ярианыхаа хэв маягийг цоглог, сэргэлэн, чанга болго. Амандаа бувтнаж ярьдаг бол ээн зуршлаа яг одоо хях цаг болжээ. Гэхдээ хэт чанга орилох хэрэггүй.

Нөхөрсөг, нэр хүндтэй охидтой найзла. Юу ч хэлсэн хүмүс тэр аяараа үгийг нь сайн сонсдог, тэгсэн хирнээ биеэ огтхон ч тоогоогүй найзархаг охид бий. Тэдэнтэй хэсэг зуур хамт байх гээд үз. Сайн талаас нь үлгэр жишээ аваарай. Мөн хөвгүүдтэй ч гэсэн хааяадаа үг сольж бай. Тэд тийм ч өөдгүй “амьтад” биш шүү.

Хувцаслалт, гадаад төрхөндөө анхаарал хандуул. Гэхдээ хүнд таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Өөрийнхөөрөө бай. Хамгийн гол нь өөрийнхөө байж чадах хамгийн сайхнаараа байгаарай. Ямар ч хувцсыг “Надад зохихгүй дээ. Би ямар ийм юм өмсдөг биш.” гэж бодолгүй туршаад үз. Гэхдээ орчин нөхцөлдөө тохируулахаа мартуузай. Үсээ өдөр бүр янзалж хэвш. Үсээ дандаа боодог байсан бол задгай тавьж сур. Хумсаа ч гэсэн янзлаарай. Ер нь нэр хүндтэй охин байна гэдэг бусад хүнд таалагдах биш, өөртөө дээд цэгт нь хүртэл таалагдаж түүнээсээ эрч хүчийг авах сайхан ажил юм шүү.

Урам зориг өг. Бусадтай сайхан харьц. Хүн магтмаар байвал магтаж, дутагдалтай талыг нь эвтэйхнээр, тэр хүний сэтгэлийг сэвтээлгүйхэн хэлж сур. Урьд нь өөрийгөө ганцаардмал хэмээн бодож, “Хэн ч надтай ярьдаггүй” гэсэн үзэл бодолдоо шигдчихсэн байсан бол өнөөдрөөс өөрөө тэдэнтэй ярьж эхлэ, харилцаа холбоо тогтоо.

Нэр хүндтэй байна гэдэг үгний учрыг ойлго. Нэр хүндтэй охин байна гэдэг атаархуулахын биш хүндлэгдэхийн нэр гэдгийг сайн ойлгоорой. Хэзээ ч бусдыг гадуурхаж, эсвэл дорд үзсэн өнгө аясаар ярьж болохгүй. Тэгвэл чи өөрийнхөө ганцаардах замыг тавьж өгч байгаагаас өөрцгүй юм.

Амжилт хүсье! Хэн болохоо үзүүлээд өг.


Яаж нэр хүндтэй охин болох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.