Нора: Цамцаа индүүдэж чадахгүй арчаагүй эр хүнтэй битгий суугаарай

 

Сингапурын загварын ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг дуурсгаж яваа загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө бусдаас ялгардаг билээ. Өнгөрсөн онд Боловсрол суваг телевизээс зохион байгуулсан “Mongolians next top model” тэмцээний шүүгчээр ажиллаж мэргэжлийн ур чадвараа үзэгч олонд харуулсан билээ. Шоу нэвтрүүлгээ  өндөрлүүлсний дараа Сингапурыг зорьж хэсэг хугацаанд амралтаа аваад байсан юм. Саяхан Нора эрчүүдийн талаарх үзэл бодлоо цахим хуудаснаа илэрхийллээ.
Nora Dagva-н зураг.
Тэрбээр сэтгүүлч Х. Уламбаярын  бичсэн “Нөхөр чинь мянга үрчгэр цамцтай явж байхад чи мянга нүүрээ будаад яадаг юм” гэсэн бичвэрт өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Нора “Индүүдэж өгөхгүй бол үрчинхий цамцтай гараад явх тийм дүүрсэн арчаагүй эр хүнтэй битгий суугаарай! Өөрөө индүүдээд өмсчих чадваргүй. Гар нь хугараа юу? Эр хүний хийморь сүлдтэйгээ баяртай, ярья” гэж хариу илэрхийлжээ. Үүнээс харахад Нора бие даасан өөртөө арчаатай эрчүүдийг үнэлдэг нэгэн бололтой.
Nora Dagva-н зураг.
Undesten.mn

Нора: Цамцаа индүүдэж чадахгүй арчаагүй эр хүнтэй битгий суугаарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.