Бүсгүйчүүдийн бие хамгаалах урлаг

11656

Бүсгүйчүүд бид эрчүүдтэй харьцуулахад илүү эмзэг сул дорой харагддаг учир элдэв муу санаатнуудын гарт өртөх магадлал өндөртэй. Тиймээс Гоолингоо уншигч та нартаа гэнэтийн нөхцөл байдалд биеэ хэрхэн хамгаалах тухай зөвлөгөө бэлтгэлээ.

Биеийн хэлэмж

Газар луу ширтэж, мөрөө хавчаад, гараа халаасандаа хийчихээд явах нь таныг өчүүхэн, эмзэг, биеэ хамгаалах чадваргүй харагдуулна. Эмэгтэйчүүдийг хар муу санаатнууд хамгийн амархан олз хэмээн үздэг учир тэдэнд сул дорой харагдах тусам та элдэвд өртөх магадлал өндөрсөнө. Тань луу харж байгаа хүмүүсийн нүд рүү нь эгцэлж хараад, алхахдаа гараа савлаж явбал өөртөө итгэл итгэл өндөрсөнө.

Үг яриа

Эрс шийдэмгий ярь. “л дээ”, “тэгэх үү”, “гуйя” гэх мэт нөхцөл, үгнүүдээс зайлсхий. Хэрэв таныг олон нийтийн газар оролдож эхэлвэл бага зэргийн жүжиг тавьсан ч болно. Энэ нь танд гэхээсээ илүү нөгөө хүнд ичгэвтэр байх тул үргэж магадгүй. Мөн орилоон хашгираан хүмүүсийн анхаарлыг татсанаар эсрэг хүнийг зугтахад хүргэх боломжтой. Гэдэснээсээ чанга дуугарч сураарай. Энэ нь таныг хүчтэй орилоход тус болно.

Хэрэв танд ямар нэг муу юм болох гэж байгаа мэт совин төрөөд эхэлвэл өөрийгөө хамгаалах тал дээр шууд ямар нэг юм хийж эхлээрэй. Юуг ч хүлээх хэрэггүй.

Үйлдэл
Эдгээр үйлдлүүд нь хүч чадал дээр тулгуурладаггүй. Хамгийн гол нь хурд, авхаалж, сэргэлэн чанараас шалтгаалдаг юм шүү. Тиймээс энэ аргуудыг хэд хэд давтвал таны гарт өөрөө л ороод ирнэ.
• Хэн нэгэн таны бугуйнаас барьвал эрхий хуруутай хэсэг рүү нь хүчээрээ дар. Эрхий хуруу тэр үед хамгийн сул дорой байдаг. Энэ үйлдлийг хоёр бугуйгаа зэрэг атгуулсан үед ч хийж болно.
• Хэрэв хэн нэгэн таны цамцнаас хоёр гараараа барьсан байвал өөрийнхөө хоёр гараар түүний гарыг түлхээд, бүхэл биеэрээ түүнийг мөргөөрэй.
• Хэрэв хэн нэгэн таныг тонгойлгож дарвал хоёр гараараа эсрэг хүний хойноос толгойг нь дарж, өөрөө зайна.
• Хэрэв хэн нэгэн таны биенээс хоёр гараараа барьвал гараа нударгалж зангидаад нүүр лүү нь цохь.

Тулалдах
Хэрэв та түүнтэй өөрийн биеэр тулалдахаас өөр аргагүй болвол бүх хүч чадлаа дайчилж, аль болох ширүүн байхыг бодоорой. Өөртөө итгэх үүнд их чухал. Айдсын мэдрэмжээ уур хилэнгээр сольж өөрийгөө хүчирхэгжүүл. Тэгээд түүний эмзэг газрууд руу нь довтлох хэрэгтэй.
Эмзэг газрууд:
• Шанаа
• Нүд
• Хоолой
• Цавь
• Өвдөг
• Хөл

Довтолгоо: 
Шулуун цохилт-Гараа зангидаж, түүн лүү эгц шулуун онилж байгаад хурууныхаа үеэр эхэлж цохь. Цохилтондоо мөр, ташаагаа ч бас оролцуулахад гэмгүй.
Тохойн цохилт-Нэг гараа нугалаад, тохойгоор нь хойно байгаа хүнийхээ шанаа эсвэл хоолойнд хүрэхээр чанга цохь. Ингэхдээ нөгөө гараараа түлхэц өгөөрэй.
Цавь-Хэрэв тэр таны өөдөөс харж байвал өвдгөө нугалж, цавьны голд нь цохь. Харин таниас хол байвал хөлөөрөө өшиглөж болно. Ингэхдээ хөлөө жийсэн байрлалд оруулахаа мартуузай.
Хөлөн дээр гишгэх-Өвдгөө өргөж байгаад хамгийн хүчтэйгээрээ эсрэг хүнийхээ хөлөн дээр гишгэ. Ингэхдээ өсгийгөөрөө гишгэвэл сайн.

Мөн аргагүй нөхцөл байдалд хазах, нүд рүү нь хуруугаа хийх зэрэг аргыг ашиглаж болно. Даацтай довтолгоонууд эсрэг хүнийг балмагдуулж, өвтгөснөөр та тэр хооронд нь зугтах боломжтой болно.
Ер нь ямар ч цохилтыг эхлэхдээ тулгууртай байхын тулд хөлдөө мөрний хэмжээтэй зай авбал зүгээр. Эдгээр цохилтуудыг гэртээ “мишок”, эсвэл дэрэн дээр туршиж үзээрэй.
Эдгээр аргуудаас гадна та ямар нэг эрсдэлтэй нөхцөл байдалд орсон тохиолдолд тухайн байрлалдаа тохируулан ямар ч эсэргүүцлийн үйлдэл хийж болно. Гол нь тэр нь эмзэг газруудыг нь оролцуулсан, хүчтэй ширүүн байх хэрэгтэй. Энэ талаар хаана ч бэлтгэлтэй байхын тулд гэртээ, эсвэл найзуудтайгаа сургуулилт хийж болох юм.

Та бол өөрөө өөрийнхөө Супер хатагтай! Урагшаа!


Бүсгүйчүүдийн бие хамгаалах урлаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex