“Тусгаар тогтносон” эмэгтэй болцгооё

1441720594_10014698_358447481014727_2322449284684458883_n

“Тусгаар тогтносон” бүсгүй гэж хэнийг хэлэх вэ? Хэнээс ч хамааралгүй, сэтгэл зүрхээ чагнаж юу хүсээд байгаагаа тодорхойлж чаддаг, амьдралд өөр хэн нэгний биш зөвхөн өөрийн үнэлэмжээр ханддаг, өөрт буй хүч чадал нөөц бололцоондоо эзэн нь юм шиг ханддаг өөрөө өөрийнхөө сайн найз байдаг тийм бие даасан эмэгтэйг хэлж байгаа юм.

Харин яаж “тусгаар тогтнох“ вэ?

1. Эхлээд хүрээллээ өөрчлөх гээд үз. Таныг үг үйлдлээрээ үргэлж дэмжиж байдаг хүмүүстэй ойр бай. Учир нь таниас үргэлж өө сэв эрдэг хүмүүс таныг өөрийгөө бусдын тусламжгүйгээр “хэн ч биш” мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс л та ямар нэг шийдвэр гаргах шаардлагатай болоход өөрийнхөө бодлыг дагалгүй, заавал хэн нэгнээс асууж лавлахыг эрмэлзэх муу зуршилтай болчихдог юм. Энэ нь таны сэтгэлзүйн эрүүл мэндийг “өвчлүүлнэ”.

2. Санхүүгийн хувьд тусгаар тогтно. Урьд нь өөрийн мэдэлгүй бусдаас зээл авчихаад, дараа нь түүнийгээ төлөх гэсээр дараагийнхаа зээлийг тавьчихдаг байсан бол одоо энэ дадлаа даруй хаягтун. Мөнгийг олмогцоо үрэх гэж яардаг зантай бол түүнийгээ ч бас хэрэггүй хог гэж бодоод толгойноосоо чулуудах хэрэгтэй. Яаж үрэх вэ биш яаж өсгөх вэ хэмээн бодож сураарай. Түүнчлэн таны сарын орлого хоол байрны мөнгөнд хүрдэггүй байсан бол, хүргэх гэж оролддог бол. Орлого зарлагаа нарийн тооцоод эхэлвэл өөрөөсөө харамлалгүйгээр ч хэмнэж болдог гэдгийг сурах болно.

3. Зорилго тавь. Сүүлийн үед юу ч хийж бүтээгээгүй байтал эрч хүч сульдаж, өдөр хоног нэг л мэдэхэд урсан өнгөрөөд байгаа юм шиг санагдаж байгаа бол тодорхой хугацаа зааж өөртөө зорилго тавиарай. Тусгаар тогтносон бүсгүйчүүд хэзээ ч хийх юмаа олж ядан гиеүрч суудаггүй ба тэд чөлөөт цагаа хүртэл яаж өнгөрүүлэхээ яв цав мэддэг гэдгийг санагтун.

4. Шийдвэрийг өөрөө гарга. Хэрэв энэ нь хэцүү юм шиг санагдвал эхлээд жижиг шийдвэрийг зөвхөн өөрөө гаргаж сураарай. Жишээ нь хувцас худалдан авахдаа заавал найзаасаа асуух хэрэггүй, эсвэл ямар нэг сургалтанд суумаар санагдвал заавал эгчээсээ зөвлөгөө авах хэрэггүй. Өөрийн гаргасан шийдвэр сэтгэлд ямагт амар байдаг.

5. Бие даасан байна гэдэг заавал эршүүд ширүүн зан төрхтэй болж, эмэгтэйлэг чанараа алдана гэсэн үг биш гэдгийг сайн ойлгоорой. Харин гаднаас нь харахад ялдам зөөлөн хирнээ дотроо хатуу чанд байр суурьтай эмэгтэйг бид бие даасан гэж нэрлэдэг. Ганцаараа байхдаа ч гялалздаг бүсгүй олон хүнтэй газар бүр л их гялалзана гэсэн үг. Тиймээс хааяа ч болов өөртөө цаг гаргаж, зөвхөн “БИ” хэмээх хүнтэйгээ дуртай юмаа хийж өнгөрөөж байгаарай. Энэ нь танд өөрийгөө таних боломж гаргах болно. Үргэлж олон хүнтэй хамт байдаг хүн заримдаа тэр бужигналдаан дундаас өөрийгөө хайгаад олдоггүй тал бий.


“Тусгаар тогтносон” эмэгтэй болцгооё
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.