Охин үрээ ирээдүйд сайн ханьтай болгохыг хүсвэл…

11047

Чөлөөт цаг ба хобби

Аливаа улс үндэстэн, хайрын махбодоор дутагдахгүйн тулд ямар нэгэн зүйлийг хайрлаж, түүнийгээ чөлөөт цагаараа хийх хобби болгож байдаг. Хамгийн гол нь амьд байх ёстой. Жишээлбэл Францчууд дарсаа амьтай гэдэгт итгэдэг. Учир нь дарс исэлд орж, задралынхаа явцдаа түмэн амьд эсүүд агуулж байдаг учир. Үүнийг тэд чин сэтгэлээсээ хайрлаж, он удаан жил хадгалж, гэрийнхээ хаана хадгалах нь илүү үр дүнтэй вэ хэмээн хайж явдаг.

Чөлөөт цаг хобби гэдэг бол тэр чигээрээ таны өгөх хайр буюу гал махбодийг чинь нөхөж байдаг юм. Тиймээс гэр бүлээ бүрэн бүтэн эсвэл гэр бүлтэй хурдан болох юмсан, ажил төрөлдөө оргилд нь гарч маш сайхан амьдаръя гэж бодож байгаа бол өөрийнхөө дуртай зүйлээ ол.

Гэхдээ чөлөөт цагаараа хийж байгаа зүйл чинь амьтай байх ёстой. Цэцэг ургамал, байгаль дэлхий, дарс, айраг, морь, нохой ер нь юу ч байж болно шүү дээ. Хүн болгон энэ зөвлөгөөг хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна. Бид бусдаас хайр хүсдэг хэрнээ хайраа бас өгдөггүй. Тиймээс өгөхгүй бол гал махбодийн дутагдалд товчхондоо орно гэсэн үг байх нь.

Захиа

Ухаалаг хайр амь бөхтэй, удаан оршин тогтнодог. Өөрөөр хэлбэл бид хайртай хүмүүстээ хайраа илэрхийлэхдээ өөрийн оюун ухаанаа бас хамт илгээж байх ёстой. Юугаар гэхээр захиагаар. Сүүлийн үед бид нар сошиал ертөнцөөс болоод тэр болгон нэг нэгэндээ захиа бичих нь багассан. Захианд Фэнг Шүйн онцгой модон махбодийн энерги агуулагддаг. Мөн тухайн хүний хамгийн сайн сайхан энерги агуулагддаг юм. Тиймээс улиралдаа ядаж нэг удаа хайртай хүмүүстээ зориулж захиа бичдэг уламжлалтай байгаарай. Амьдралдаа хандаж байгаа хандлагынх нь талаар, хүүхдүүдийнхээ анхаарлаа хэр төвлөрүүлж, хичээлдээ яаж шамдах талаар ч юмуу. Хожим амжилтанд хүрсэний дараа маш том дурсамж болж үлдэхээс гадна гэр бүлийн нэг нэгэээ хүмүүжүүлэх асар том ухаан явж байдаг. Гэр бүл бол хариуцлага. Тэр утгаараа сайн талаараа нэг нэгэндээ нөлөөлөх, хүмүүжүүлэх үйл явц юм. Захиа нь заавал урт байх албагүй. Би чамдаа хайртай шүү гэх өгүүлбэр байсан ч болно. Бодит амьдрал дээр ч гэсэн захиагаар хүүхдээ хүмүүжүүлсэн маш олон хүмүүстэй би учирч байсан. Тэд хэзээд энэ үр дүнд итгэдэг юм.

Галт шувуу

Одоо гэрийн эзэгтэй нарт гэртээ хийж болох тун өвөрмөц дом зааж өгье.

Бэлдэх зүйлс:

- Жижигхэн таваг, улаан өнгийн цаас, хайч, шүдэнз

Та бүхэн нар жаргасны дараа 2-сарын 18-наас өмнө заавал энэ домыг хийгээрэй. Энэ нь галт шувуугаар гэр орноо хамгаалах гэсэн утгатай дом бөгөөд цаасаа хайчилж, галт шувууг дүрсэлсэн хэлбэр бүхий болгоно. Үүнийгээ шатаах хэрэгтэй ба тавган дээр бүрэн шатаж дуустал нь үнсийг нь байлгана. Дараа нь тавган дээрх үнсээ гэрийнхээ үүдэнд, гадна талд нь асгаарай. Энэ арга бол галт шувуу танай гэрт морилон ирж, болох бүх зүйлүүдийг тэгшитгэж, гэр бүлийн гишүүд хөнгөн өвдөөд байгаа бол биеийн дархлааг дэмжих махбодийг сэргээж өгнө гэсэн санаа. Туршаад үзээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно. Мэдээж галын аюулгүй байдлаа чандлан сахих хэрэгтэй.

Хос тоть

Харин хайр сэтгэл нь нэг л асуудалтай байна уу? Жаахан үл ойлголцлоо шийднэ гэхээр улам цааш гүнзгийрч, хэрүүл маргаан болоод байна уу. Үүнийг шийдэх их амархан. Гэрийнхээ баруун өмнө талд та хос тотины зураг өлгөх хэрэгтэй. Энэ нь та хоёрын уур хилэнгийн гал махбодийг зөөллөж, хэл амаа ололцох, улмаар асуудлыг хамтдаа шийдэх энергиэр туслах болно. Манайхан асууж магадгүй л дээ. Амьд тоть байвал яах уу гээд. Би хэрэггүй гэж хэлмээр байна. Дээд тал нь нэг жил болоод үхчихдэг юм байна лээ. Тэрний оронд гоёмсог зураг нь он удаан жил танай гэрт нөлөө үзүүлнэ.

Дэнлүү

Хэрэв таны хайртай хүн чинь эсвэл та өөрөө ажил хайж байна уу. Санаандаа тохирсон сайхан ажил олж чадахгүй байна уу? Нийгэмдээ идэвхтэй байж чаддаггүй, гэрээсээ гардаггүй, бусдын дунд орж, гарч хөдөлмөрлөж, хичээе гэсэн ч нэг л болж өгөхгүй байгаа бол танд дэнлүү туслана. Гэртээ дэнлүү хийх амархан. Жимсний чанамалын шилээр ч юмуу эсвэл, зориулалтын гоё дэнлүү олж аваад гэрийнхээ зочны өрөөнд асаах хэрэгтэй. Монгол гэртээ айлуудын хувьд гэрийнхээ зүүн хойд хэсэгт асаана. Нэг өрөө байранд амьдардаг хүмүүс зүүн хойд хэсэгтээ асаана. Дэнлүүний гэрэл нь аз жаргал руу тэмүүлэх, өөрийнхөө хэн гэдгийг ойлгож, өөртөө болон бусдад тустай зүйл хийхэд туслах болно. Гэхдээ зөвхөн дээрх зүгүүд болон зочны өрөөнд асаана гэдгийг мартаж болохгүй шүү. Гол нь электрон биш, лааны дөл асдаг бодит дэнлүү байх хэрэгтэй.

Даавуун цэцэг

Охин хүүхэдтэй айл эсвэл ганц бие бүсгүйчүүдэд зориулсан зөвлөгөө өгөх гэж байна. Даавуугаар та бүхэн цэцэг урлах хэрэгтэй. Охин хүүхэдтэй нь ээж нь урлана. Урлахдаа болж өгвөл улаан болон ягаан өнгөтэй даавуугаар урлах хэрэгтэй. Тэгээд даавуун цэцгээ гэрийнхээ баруун өмнө зүгтээ өлгөж өгөөрэй. Охин нь ирээдүйд сайн сайхан хань ижилтэй учрах, ганц бие эмэгтэйчүүд мөн л сайн ханьтай учирна гэж үздэг. Цэцгээ хагас үнэт чулуугаар чимэглэх аваас бүр ч илүү үр дүнтэй юм шүү.

Зайрмаг

Хайртай хосууд, гэр бүл зохиосон хүмүүс гэрийнхээ хөргөгчинд байнга төрөл бүрийн (дор хаяж 3 төрөл) зайрмаг хадгалах хэрэгтэй. Энэ нь та хоёрын хайрыг хамгаалж, гэр бүлд үргэлж таатай уур амьсгал бэлэглэж байх болно. Нөхөр нь уурхайд ажилладаг нэгэн Австрали гэр бүл бараг салах дээрээ тулж байлаа. Уурхайн их ажил стрессээс болоод хэрүүл салахгүй байв. Харин эхнэр нь гэртээ өөрөө зуурдаг кекс авч, хөргөгчиндөө байнгын байлгах болов. Харин 2 сарын дараа гэр бүлийнх нь харилцаа эргээд хэвийн болсон. Юу гэхээр хөргөгч нь өөрөө усан махбодтой. Тэр утгаараа чихэрлэг зүйл дотор нь байна гэдэг нь сайн Фэнг Шүй болж, илүү их хайрыг тэр гэрт түгээж байна гэсэн утгыг илэрхийлдэг юм шүү. Зайрмагаа идээд нөхөөд хийгээд байх ба хэн нэгнийг дайлсан ч болно. Хямд үнэтэй ч байсан хамаагүй.

Хос дарс

Гэр бүлийн харилцаа тогтворгүй байгаа хүмүүс гэртээ байнга улаан, цагаан дарсыг хамтад нь байлгах хэрэгтэй. Энэ нь хайртай хүнээсээ авч чадахгүй байгаа, зарим зөв харилцааны гал махбодийг нөхөж өгсөнөөр эргээд та хоёрын харилцаа хэвийн болох эхийг нь тавих энергийг дуудаж өгөх болно.

Тиймээс гал тогооныхоо өрөөнд дээрх дарсуудыг хадгалаарай. Италийн Фэнг Шүйд энэ аргыг ихэд онцгойлон үзэж, хадам аав ээж хоёр нь хүргэндээ улаан ба цагаан дарс өгдөг ёс заншил одоо ч хадгалагдсаар байна.

Эх сурвалж: Азийн Фенг Шүй  холбоо


Охин үрээ ирээдүйд сайн ханьтай болгохыг хүсвэл…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.