Азийн хатан хаан Г.Оюунгэрэл Монакод эх орныхоо нэрийг гаргана

11050
Европын Монакогийн гүнт улс гурван жилийн өмнөөс гоо сайхны үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Madame The Glam Monaco” тэмцээнийг зохион байгуулах болжээ. Тус тэмцээнд гурван мянган гаруй бүсгүйчүүдээс эцсийн шалгаруулалтанд үлдсэн найман бүсгүй нөгөөдөр Монаког зорих гэж байна. Шилдэг оролцогчдын нэг болох загвар өмсөгч “Азийн хатан хаан” гэх тодотголтой Г.Оюунгэрэл тун удахгүй тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг гаргахаар зэхэж байна. Тус тэмцээний ялагч нь тухайн жилийнхээ дэлхийн тансаг брендүүдийн нүүр царай болохоос гадна томоохон арга хэмжээнд уригдан оролцдог байна. Бусад тэмцээнүүдээс ялгаатай нь ээж болсон дэлхийн мянга мянган гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдэд нээлттэй байдгаараа бусад гоо сайхны тэмцээнүүдээс онцлог аж.
Г.Оюунгэрэлийн хувьд хоёр хүүхдийн ээж болсон ч, сайхан төрх, загварын туршлагаараар  тэмцээний эцсийн шатанд шалгарч үлдээд буй. Тэрээр тун удахгүй Монаког зорих ба дараалласан олон өдрийн зураг авалтуудад оролцож, эцсийн шатны шалгаруулалтад Монгол үндэсний бүжгээрээ өрсөлдөх юм байна.
Mongolia-Mme.TheGlam Monaco-н зураг.
Mongolia-Mme.TheGlam Monaco-н зураг.
Mongolia-Mme.TheGlam Monaco-н зураг.
Mongolia-Mme.TheGlam Monaco-н зураг.


Азийн хатан хаан Г.Оюунгэрэл Монакод эх орныхоо нэрийг гаргана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.