Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог

index_Jf4Cm2KОхид, хөвгүүдэд өөрсдийгөө “насанд хүрсэн, том хүн болсон” гэсэн мэдрэмж үүсэх явдал юм. Үүнийхээ хэрээр “том хүн” гэж хүлээж авахыг хүлээж авахыг хүрээлж буй хүмүүсээс шаарддаг. Энэхүү мэдрэмж нь олон янзаар илэрдэг.

Тухайлбал:

Насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайх |тамхи татах, тэдэнтэй адил хувцаслах, уруулаа будах, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маягийг дуурайх гэх мэт|. Энэ нь том хүн болох хамгийн хялбар боловч хамгийн аюултай арга зам юм. Учир нь танин мэдэх хэрэгцээ сонирхол буурч цагийн хөгжөөнтэй зугаатай өнгөрүүлэх гэсэн хандлага тогтож болно.

Хөвгүүд “жинхэнэ эр хүний” чанаруудыг |эр зориг, хүч тамир, тэсвэр тэвчээр, хатуужил, үерхэл нөхөрлөлд үнэнч байх чанар гэх мэт| өөртөө төлөвшүүлэхийг эрмэлздэг. Үүнийг биелүүлэхийн тулд охидуудтай үерхэж, бас биеийн тамир, спортоор идэвхитэй хичээллэж эхэлдэг. Өсвөр насныхан нийгэмшлийг бусадтай харьцах харьцаанд олж авдаг. Тухайлбал: олон нийтийн ажилд оролцох, хоол хийх зэрээг олон чадвар эзэмшдэг.

Мэдлэг чадвараа тэлэх гэсэн хүсэл эрмэлзэл илүү төрдөг.Өсвөр насны сэтгэцийн хөгжлийн чухал хүчин зүйл үе чацуутантайгаа харилцах үйл ажиллагаа болдог. Ингэснээр нийгмийн хөгжлийн зан үйлийн хэм хэмжээ, арга хэрэглүүрүүдийг идэвхитэй эзэмшиж, өөрийгөө болон бусдыг үнэлэх шалгуурыг бий болгож байдаг. Энэ нь нэг талаас бусадтай адил байх, нөгөө талаас ямар ч үнэ цэнээр хамаагүй бусдаас ялгарах хүсэл, тэмүүлэл, нэг талаас найз нөхдийнхөө хүндэтгэл хайрыг хүлээх, тэдний дунд нэр хүндтэй байх, нөгөө талаас өрөийн дутагдлыг үл харуулах, түүгээрээ бахархах, гайхуулах хандлага илэрч байдаг. Үүнийгээ дагаж насанд хүрэгчдэд өөрийгөө сөргүүлж тавих, өөрийн хараат бус байдал, өөрийн эрхийг хамгаалах гэсэн хүсэл тэмүүлэл хурц илэрхийн зэрэгцээ насанд хүрэгчдээс маш их хайр халамж хүсдэг юм.

Энэ хараат бус байх хүслийг нь насанд хүрэгчид хүлээн авах нь өсвөр насныханд чухал байдаг. Энэ насанд хамгийн гол нөлөөлдөг зүйл бол “хямрал” юм. Хямрал нь хоёр талтай.Насанд хүрэгчид, нийгмийн зүгээс өсвөр насныханд буруу хандах хандлага, харилцааны үр дагавар нь сөргөөр нөлөөлдөг.Өөрийгөө насанд хүрэгчидтэй сөргүүлэн тавих, шинэ байр суурийг идэвхитэй эзэмдэх нь өсвөр насныхны нийгэмшихүйд чухал ач холбогдолтой.Тэдний хяралын зарим шинж нь насанд хүрэгчид болон эцэг эх, багш нарын санаар ихэд зовоодог.

Тухайлбал:

Сурах үйл ажиллагааны сонирхол буурахдуулгаваргүй болох, хэт дуулгавартай байхзөрчилтэй зан авир гаргахтүрэмгий аашлах, эсвэл дуугаа хураах

Сургуулийн шаардлагад захирагдахаас татгалзаххорио цээр, заавар, сургамжийг эсэргүүцэх найз нөхдийн хүрээлэлд татагдах, тэднийг дагах

Томчуудын үгийг үйл ойшоон, өөрийнхөөрөө зүтгэх гэх мэт. Тиймээс өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эх болон багш нарт дараах зөвлөгөөг өгч байна.

Түүний анд нөхөр, дотны найз, зөвлөгч нь бай

Тэдэнд дэмжлэг үзүүлэн, тусламж, урам, сайшаал үзүүлж бай

Шаардлагаа ойлгуулж, хүндлэх харилцаатай хослуулах

Тэдэнтэй бүтээлч, илүү сонирхолтой хэлбэрээр ажиллаж анхаарлыг нь өөртөө хандуул

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олго

Тэдний сөрөг үзэгдлүүдэд |мансууруулах бодисын хэрэглээ, залуусын сөрөг зан үйл гэх мэт|

Шүүмжлэлтэй хандахдаа тоглоом, сэтгэл зүйн дасгалын аргыг ашигла

Тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх, бие даасан байдлыг нь дэмж

Өсвөр насны хөвгүүд охидуудад зөвлөх нь:

Та бүхний сэтгэл энэ насанд үнэхээр эмзэг байдаг билээ. Гэхдээ аливаа асуудлын мөн чанарыг ухаарч, бусдад хүндэтгэлтэй хандаж, нэгнийгээ ойлгож ухааран, эелдэг дотно харьцаж байгаарай. Бусдыг чин сэтгэлээсээ сонсож, зовлон жаргалаа хуваалцаж, эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгэж, тэдэнд тусалж, хайрлаж байгаарай. Түүнийхээ хэрээр чи бусдын хайрыг татаж, хүндлүүлэх болно.

Б.Болормаа

time.mn


Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.