НҮДЭЭР ТАНЬ ШИНЖИХҮЙ

11064

Нүдний хүндэтгэлийн нэр нь мэлмий. Нүд эрчим хүчний хувьсуур болж, түүнийг авах, өгөх хэрэгсэл болдог эрхтэн.

- Баруун нүд нартай, зүүн нүд сартай тохирно. Өгөө, аваатай хүний нүд, хөмсөг урт сэрэвгэр байдаг. Нүдний булан нь доошоо хүн бүтээл муутай, биеэ нөөмтгий. Матрынхны дотор иймэрхүү хүн элбэг.

- Бөлцгөр нүдтэй хүн эрчтэй, удаан ажилладаг болохоороо сүлд хүчээ их үрдэг. Өв тэгш хүмүүсийн нүд зүүнээсээ баруун нь том, эм хүнийх баруунаасаа зүүн нь том байдаг.

- Баруун талынх нь арга, зүүн нь билиг чанарынх. Мэдрэмж сайтай, угаасаа манлайлах авьяастай, эрхэмсэг хүмүүс том нүдтэй байдаг. Аньсага нь үрчлээ ихтэй бол эрх мэдэлтэй явах тэмүүлэлтэйн шинж юм.

- Хэтэрхий дүрэлгэр нүдтэй хүн мөрөөдөмтгий, залхуу, хааяа дэгсдүүлэх талтай. Хар нүдтэй хүн сэргэлэн, цовоо, сониуч байхаас гадна уран үгтэй байх нь элбэг.

- Сэрэмжтэй явахгүй бол хуншгүй загнах, нөхрийг залилахаас ч буцахгүй хүмүүсийн нүд дүгрэг, тогтворгүй байх нь элбэг.

- Уртавтар нүдтэй хүн ухаалаг, онигор хөнхөр нүдтэн хэрсүү, хааяа залирхаг. Ухархай уруугаа лав шигдсэн хөнхөр нүдтэй хүн хирийн юманд итгэх нь бага, хардамтгай, бүтэл муутайдуу байна.

- Цамаан хүний нүдний хоёр булан соотон байдаг. Хялар нүдтэй эр хүн зоримог, эм хүн мулгуудуу. Нүдний цагаан нь шаргалтсан, хөхөлбөртсөн, нулимс цийлгэнэсэн, булан нь улайсан байвал сэтгэл санаа доройтсоных.

- Нүдний холбогч цагаан судалгүй бол энхрий, өр нимгэн, тачаангуйн шинж. Солонгон бүрхэвчний дээр буюу доор нь цагаан судал харагдаж байвал хатуу ширүүн авиртайнх.

- Хар гэгддэг маш бараан, хүрэн, ногоон нүдтэй бол найдвартай, үнэнч, амьдрах тэнхэл ихтэй. Амьдрах тэнхэл муутай хүмүүсийн нүдний солонгон бүрхэвч шар байдгаас гадна цайвар байна.

- Угийн мэдрэмж ихтэй, сайн санаатай, уриалагхан, санасандаа хүрдэг хүмүүсийн нүд цэнхэр байдаг бол цайвар, хүрэн нүдтэй хүн харахад ширүүн төрхтэй боловч тайван, энхрий, өрөвчхөн, хайхрамж муутайдуу байх нь буй.

- Хөхөлбөр, ялангуяа гялалзсан хар нүдтэй хүн хатан зориг, эрч хүч, ажилсаг шинжийг бадраадаг. Уриалагхан, их сайхан сэтгэлтэй, шударга хүн орог саарал нүдтэй байдаг.

- Нөхцөл байдал өөрчлөгдөхийг хурдан мэдэрч хариулдаг, бэрхшээлийг туулж чаддаг, сониуч, хүсвэл хэнийг ч атугай илбэдэж дөнгөдөг хүмүүс бас орог саарал нүдтэй байдаг. Нүдний өнгө үзэл бодол зэргээсээ болоод солигдох нь буй.

- Дээд зовхи нь бөлцгөр нүдтэй хүн амиа бодсон, бусдыг хайрлаж ивээх нь байтугай өрөөлөөс бүхнийг хүртэж байх санаатай.

- Доод зовхи нь дээдэхээсээ бөлцгөр бол хүнд сэтгэл харамгүй ханддаг, өөрөө ч бусдын жаргал, зовлонг хуваалцаж явдаг.

https://www.dglproject.com/index.php/r/1033


НҮДЭЭР ТАНЬ ШИНЖИХҮЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.