Аспиринтэй маск арьс цэвэрлэнэ

29fjgooj23b0b5ev1akqqrs4k6

Аспирин буюу бидний нэрлэж заншсанаар халууны эм бараг айл болгоны эмийн санд байдаг гэхэд хилсдэхгүй байх. Аспирин биднийг өвдөлтөөс, халуурахаас авардаг, бас сарын тэмдгийн үед өвдөлт намдаах зорилгоор уух нь ч бий.

Түүний найрлаганд нь агуулагддаг ацетилсалицилын хүчил нь нүүрний арьс арьчилгааны олон төрлийн бүтээгдэхүүнүүдэд орсон байдаг. Тиймээс аспиринээр маск тавина гэхээр гайхаад байхын хэрэггүй аж.

Ацетилсалицилын хүчлийг гоо сайхны практикт арьсыг цэвэрлэх, тослогийг багасгах, нүх агшаах зориулалтаар хэрэглэдэг. Үүнээс гадна тэрээр арьсан дээрх үрэвслийг багасгах чадвартай гэнэ. Тиймээс аспиринтэй маскыг тослог, батгатай арьсанд гуужуулагч маягаар хэрэглэж болно гэсэн үг.

Бэлтгэх арга:

-4 ширхэг /0.5 г/ аспирин
-1 хоолны халбага буцалсан юмуу нэрмэл ус
-бага зэрэг зөгийн бал юмуу ургамлын тос

Аспириныг нунтаглаад усаар зуурна. Арьсанд наалдамтгай, шингэц сайтай болгохын тулд зөгийн бал юмуу ургамлын тос бага зэрэг нэмж өтгөвтөр зуурмаг болгоно. Нүүрэн дээрээ багс юмуу хурууныхаа өндгөөр түрхэнэ. Ялангуяа батгатай юмуу үрэвссэн, нүхжилттэй хэсэгтээ түрхээд 10 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ маск арьсны тань улайлт болон үрэвслийг эрс багасаж, гуужуулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд нүүрэндээ нэлэнхүйд нь биш зөвхөн үрэвссэн, тослогтой, батгашил, нүхжилттэй хэсгүүддээ түрхвэл та үр дүнг нь илүү мэдрэх болно. Үрэвсэл, батганы эсрэг үнэхээр үр дүнтэй гэдэгт та итгээрэй.

Гэхдээ аспирин юмуу зөгийн баланд мэдрэг хүмүүс хэрэглэж болохгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй.


Аспиринтэй маск арьс цэвэрлэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.