Үсээ авахдаа гаргадаг 10 алдаа

11573

Алдаа №1: Гуужуулахгүй байх
Хөл гарны үсийг дотогшоогоо ургахаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол арьсаа гуужуулах юм. Эсвэл вакс, хусах, зулгаахын аль аргыг нь ч хэрэглэдэг байсан та дараа нь гидроксид агуулсан зөөлөн лосьоныг хэрэглэж байгаарай. Энэ нь таны арьсны үхмэл эд эсийг гуужуулж ямарваа жижигхэн үс арьсны завсарт хавчуулагдахаас хамгаалж чадна. Хэрэв таны үс аль хэдийн дотогшоогоо ургасан бол зөөлөн гуужуулагч ашигла.

Алдаа №2: Үсээ зулгаахдаа арьсаа татах
Ялангуяа бүсгүйчүүд хөмсгөө зулгаахдаа дээд зовхио татаж алдаа гаргадаг. Энэ нь нэгт танд хөмсгөө ижил хэлбэртэй засахад саад болно. Мөн хөмсөг засахын хооронл арьсаа тэгтэл нь ядраах хэрэг угаас байхгүй билээ.

Алдаа №3: Өглөө үсээ хусах
Өглөө шүршүүрт орсныхоо дараа хөлнийхөө үсийг хусах цаганд хэмнэлттэйгээс гадна тохьтой байдгийг бид мэднэ. Гэвч өглөө хөл бага зэрэг хөөснөөр үсний багахан хэсэг далд ордог сул тал бий. Тиймээс таны үс бүрэн авагдахгүй байх талтай гэсэн үг юм. Шөнө унтахын өмнө хусч байгаарай.

Алдаа №4: Халуун ваннтай усанд оронд байхдаа үсээ хусах
Халуун ванн таны хөлийг мөн л хөөлгөсөн байдаг.

Алдаа №5: Мохоо хусагч хэрэглэх
Олон бүсгүйчүүд үс хусагчийг угаалгын өрөөнийхөө тавиур дээр хэдэн өдөр, сар, жилээр нь байлгачихдаг. Ялангуяа нэг удаагийн татуургыг нэг удаа хэрэглэчихээд л хаяж бай. Дээд тал нь дөрвөн удаа ашигла. Тэгвэл дараагийн өдөр нь ч таны арьс улайж гүвдрүү үүсэхгүй.

Алдаа №6: Хөөс хэрэглэхгүй байх
Сайн хөөс нь таныг загатнуулахгүйгээс гадна, арьсны гүн дэх 5 миллиметр хүртэлх үсийг авахад дөхөмтэй болгодог юм.

Алдаа №7: Арьсаа эмзэг болгосныхоо дараа үсээ авах
Ялангуяа ретинолтой тос хэрэглэсний яг дараа нь арьс маш эмзэг болдог. Энэ үед үсээ авах нь тун тохиромжгүй.

Алдаа №8: Ойр ойрхон ваксдах Наад зах нь 4 долоо хоног тэвчээртэй хүлээгээрэй бүсгүй минь. Хөл гарын үс ¼ инч, умдагны үс ½ инч болсон хойно дахин ваксдаж болно.

Алдаа №9: Гэрийн нөхцөлд буруу ваксдах Номер нэг дүрэм: Ваксаа хуулахдаа үсний ургасан зүгийн эсрэг зүг рүү татах. Хэрэв тэгэхгүй бол улаан арьстай л үлдэнэ.

Алдаа №10: Буруу өдрүүдэд ваксдах Бүсгүй хүн болгонд сарын тэмдэгний өмнө, дунд эсвэл дараа үед бага зэргийн өвчлөл мэдэрдэг үе байдаг. Тэр үеэр ваксдахаас аль болох зайлсхий. Гормоны солилцоо, цусны эргэлт ихэссэн үед үсээ авах нь тийм ч сайхан санаа биш.


Үсээ авахдаа гаргадаг 10 алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.