2016 оны хамгийн сайхан нь юу байсан юм болдоо олон өдрийг шоудаж өнгөрөөсөн нэлээдгүй хэдэн шинэ найзуудтай болсон Харли Квинн, Жокер хоёрын киног үзсэн гэх мэт багтах юм уу даа. Тийм шүү Харли Жокер хоёр үнэндээ л 2016 оны хамгийн өндөр хүлээлт байсан. Хүмүүс яагаад тэгж их хүлээсэн юм бол? Үнэндээ кино нь тийм ч сайн кино байгаагүй шүү дээ? Хариулт нь их энгийн л дээ, бид чинь өөрсдөөсөө царайлаг сайхан хүмүүсийг харахаар шүүмжлэх биш бууж өгөх хайрлах хүсэл нь илүү давамгайлдаг болохоор хичнээн муу жүжиглэж байсан ч тачаангуй Харли, халуухан Жокер хоёрыг хараад шүтэн биширсэн байх нь байна шүү дээ…
Энэ хоёрыг үзэх гэж “Suicide Squid” киног үзсэн боловч Жокер нь 15 ч хүрэхгүй минут гарсан нь дэндүү хангалтгүй санагдаж байлаа. Бид ийм зэвүүн, ийм атаархал төрүүлэм, ийм царайлаг хосуудыг арай л удаан харж сэтгэлийн цэнгэл авах байсан юм даа, гэхдээ зүгээр дээ HOLLYWOOD REPORTER–ийн мэдээлснээр жүжигчин Марго Робби болон Жаред Лето нар тун удахгүй хийгдэх нэгэн кинонд Харли болон Жокерынхоо дүрийг бүтээж өгөхөөр болжээ. Сайхан хэрэг шүү.
Киног Гленн Фикарра болон Жон Реква нар найруулах юм байна. Нээлтийн тов болон киноны нэр одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд баттай эх сурвалжуудын мэдээлэлж байгаагаар тус бүтээл нь хулгай дээрэм хийдэг хосуудын хайрын тухай өгүүлэх кино болно хэмээжээ. Төсөөлдөө Жокер Харлитайгаа, Жаред Марготойгоо хулгай хийгээд л дээрэмдээд л хүн алаад л…. Ямар романтик юм вэ…